Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын радар худалдан авлаа

Венесуэлийн улсын мэдлийн экспорт ба импортын “Veximca” компани нь 26 ширхэг радио локаторын станц, удирдлагын 11 төв худалдан авах гэрээг Хятадын “CEIEC” компанитай байгуулсан байна. Ямар төрлийн системийг  хэдий хэмжээний мөнгөөр худалдан авах тухай мэдээллийг нууцалжээ. Одоогоор Венесуэлийн агаарын довтолгооноос сэргийлэх хүчин зэвсэглэлдээ 2005-2010 онд Хятадаас худалдан авсан онгоц илрүүлэгч алсын үйлчлэлтэй, хөдөлгөөнт 10 системтэй.
Венесуэль нь манай урд хөршийн зэсвэг, техникийн уламжлалт худалдан авагч. Тухайлбал, Хятадаас цэргийн тээврийн “Y-8” онгоц наймыг худалдан авах гэрээ байгуулсны дагуу өнгөрсөн жил хоёрыг нь хүлээж авсан. Сургуулилт ба байлдааны хосолсон зориулалттай “K-8 Karakorum” тийрэлтэт онгоц худалдан авсан. Одоогоор “L-15 LIFT” сөнөөгч онгоц худалдан авах тухай хэлэлцээр хийж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан