Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуртай шар айраг нь байхгүй гэснээс болж дэлгүүр шатаажээ

Германы Дортмунд хотын том биш нэгэн дэлгүүрт өглөөний 5,00 цагийн орчим хоёр залуу орж ирж кассын хүнээс Becks Gold шар айраг байгаа эсэхийг асууж. Кассир харамсалтай нь ийм шар айраг дуусчихсан гэвэл тэр хоёр чимээгүй гарч явсан байна. 20 орчим минутын дараа нэг нь канистртай бензин барьчихсан орж ирээд хаалганы орчим асгаж байгаад гал тавьчихаад гарч зугтаажээ. Гал сөнөөгчид шуурхай ирж унтрааснаар дэлгүүрт нэг их хорхирол учирсангүй. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтааж нуугдсан болохоор тэднийг барьж чадаагүй эрэн сурвалжилж байгаа гэнэ. Дэлгүүрийнхэн тэднийг хөлчүү байсан, өөр хоорондоо польшоор ярьж байсан гэж мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан