Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нүүрсэнд нүд унагаж буй Австралийн магнат Жина Ринехарт гэж хэн бэ


Өнгөрөгч оны эцсээр гадаадын хэвлэлүүдээр “Жина Ринехарт Монголын уул уурхайд хөл тавилаа” гэх мэдээлэл тарж, нэлээд шуугиад авсан. Австралийн уул уурхайн магнат, улсынхаа тэргүүн баячуудын нэг Жина Ринехарт Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний хоёр ч компанийн хувьцаанаас худалдан авсныг олон улсын хэвлэлүүд ингэж шуугисан бөгөөд энэ нь дэлхийн уул уурхайн акулууд манайхыг  хэрхэн сонирхож буйн бас нэг жишээ болсон юм. Уул уурхай өндөр төвшинд хөгжсөн Австралиас энэ салбарт дөнгөж дөрөө олох гэж зүдэрч яваа Монгол тийш хараа бэлчээж,  бизнесийн ашиг сонирхлоо илэрхийлээд амжсан Жина Ринехарт гэж хэн бэ.  
“Өв залгамжлагч” хэмээх нэрээрээ алдартай Жина Ринехарт бол Австралийн уул уурхайн “Hancock Prospecting” компанийн эзэн. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Ази тивийн хамгийн баян эмэгтэйгээр тодорсон тэрээр компанийнхаа нэр дээр Австралийн төв болон зүүн Пилбара мужид гурван тэрбум тонн хүдрийн нөөц бүхий орд газрын лицензтэй. Рио-Тинто, Поско зэрэг компанитай хамтарч Хоуп Даунс, Рой Хилл, Альфа Коул зэрэг уул уурхайн томоохон төсөл дээр ажиллаж буй нэгэн. Түүний компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд 870 сая ам.долларын ашиг орлого олсноос 700 сая нь Рио-Тинтотой хамтарсан Хоуп Даунсын төслөөс орж иржээ. “Hancock Prospecting” компани Австралиар зогсохгүй, Шинэ Зеланд, Зүүн Өмнөд Ази, Папуа Шинэ Гвинейд төмрийн хүдэр, цайр, хар тугалга, молибден, алт, алмааз, уран гээд олон төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг. Харин сүүлийн үед Монголын нүүрснийг салбарыг ихээхэн сонирхож, Жина Ринехарт өөрийнхөө нэр дээр хоёр ч компанийн хувьцааг худалдан авсны нэг нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining”, нөгөөх нь Нью-Кэстлд төвтэй “Guildford Coal” юм.
Тэрээр өнгөрсөн есдүгээр сард “Guildford Coal” компанийн хувьцааны 0.19 хувь буюу 812681 ширхэгийг худалдан авсан бол түүнээс сарын дараа “Aspire Mining”-ийн хувьцаанаас 4.4 саяыг өөрийн болгож, тус компанийн 0.7 хувийн эзэмшигч болсон юм. Жина Ринехарт дээрх хоёр компанийн хувьцааг худалдан авахдаа гурван сая шахам ам.доллар зарцуулжээ. Энэ нь түүний 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө мөнгөний хажууд өчүүхэн бага сонсогдож байгаа ч ойрын хэдэн жилдээ нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлнэ хэмээн яригдаж буй Монголын уул уурхайг Ж.Ринехарт анхаарлын гадна орхиогүй гэдгээ харуулсан хэрэг.  Нөгөө талаар уул уурхайн салбарт өндөр татвар тогтоох гэсэн улсынхаа Засгийн газарт сануулга өгөх үүднээс гадны компанийн хувьцааг худалдан авсан гэдгээ ч тэрээр ил тод мэдэгдсэн билээ.  Австралид уул уурхайн бизнес эрхлэх маш өндөр өртөгтэй болж байгаа учраас хөрөнгө оруулагчид сүүлийн үед Монгол болон баруун Африкийг ихээр сонирхох болсныг Жина Ринехарт Австралийн эрх баригчдад анхааруулсан юм.
Ж.Ринехартын хувьцааг нь худалдан авсан “Аspire Mining” бол өндөр чанарын 330 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Овоотын нүүрсний ордод олборлолт хийдэг Австралийн компани.  Тэгвэл “Guildford Coal” бол Австралийн Куйнсланд муж болон манай Өмнөговь, Дундговь аймагт нүүрсний зургаан ч лицензтэй, энэ оны эхний хагас гэхэд өмнийн говьд олборлолт хийж эхлэх компани юм. Тус компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Өмнөговь дахь уурхай нь 70.4 сая тонны коксжих нүүрсний нөөцтэйг нь ЖОРК-оор тогтоож, жилд дөрвөн сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Одоо харин Жина Ринехартыг хувь хүн талаас нь танилцуулбал тэрээр эцгээсээ уул уурхайн компани өвлөн авсан азтай нэгэн ч түүнийгээ хэд дахин өсгөж арвижуулж чадсан басхүү хөдөлмөрч эмэгтэй юм. Айлын ганц хүүхэд тул 1992 онд эцгийнхээ гэрээслэл ёсоор “Hancock Prospecting” компанийг өвлөн авчээ. Гэвч аавынхаа үндэслэн байгуулсан компаний хууль ёсны залгамжлагч гэдгийг батлахын тулд хойд эхтэйгээ  14 жил шахам шүүхдэлцэх хэрэг гарсан гэдэг. Тэрээр эцгийнхээ гэрээслэлийг хүлээн авах хүртлээ уул уурхайг тэгтлээ их сонирхдоггүй, хааяа нэг компанидаа ажиллах журмаар энэ салбартай бага багаар танилцжээ. Ж.Ринехарт залуудаа уул уурхай сонирхохоос илүүтэй хувийн амьдралаа төвхнүүлэх гэж оролдож хоёр ч удаа гэрлэж, гурван хүүхэдтэй болсон ч 1990 онд хоёр дахь нөхөр нь өөд болсноор гэр бүлийн бизнестээ анхаарах болжээ.
Ж.Ринехартын удирдсан “Hancock Prospecting” компанийн бизнес 2000 оноос эхлэн өргөжиж, 2006 онд тэрээр тэрбумтан болсон юм. Австралиас гадна олон улсад хэрэгжүүлж буй уул уурхайн томоохон төслүүд нь түүнд амжилт авчирч хөрөнгө мөнгө нь тасралтгүй өссөөр өнгөрсөн оны эцэс гэхэд 10.31 тэрбум ам.долларын эзэн болоод байв. Тэгвэл саяхан Өмнөд Солонгосын “Posco” компанитай хамтрахаар гэрээ байгуулсан Австрали дахь Рой Хиллийн төмрийн хүдрийн төсөл нь түүний хөрөнгийг даруй 10 шахам тэрбум ам.доллараар арвижуулжээ. Ингэснээр тэрээр Ази-Номхон далайн орнуудын хэмжээнд хамгийн баян эмэгтэй болж, энэ байдлаараа хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн баян эмэгтэй Кристи Уолтоныг /24.5 тэрбум ам.доллар/ гүйцэж түрүүлэхээр байгаа юм. Өөрийн хүчээр босгосон энэ их хөрөнгө мөнгөө өөртөө үлдээхийн тулд Ж.Ринехарт гэр бүлийнхэнтэйгээ дахин шүүхдэлцэх хэрэг гараад байгаа гэнэ. Энэ удаа түүнийг төрсөн хоёр хүү нь шүүхэд өгсөн бөгөөд ээжийгээ захирлынх нь суудлаас авч хаяхаар гомдол гаргажээ. Тэд өв залгамжлах эрхийн тал дээр маргалдсанаас ийнхүү тангараг тасрахдаа тулаад байгаа бөгөөд Ж.Ринехартыг 25 настай охин нь л дэмжиж байгаа гэнэ.
57 насандаа уул уурхайн магнат хэмээн зүй ёсоор нэрлэгдэж буй Ж.Ринехарт энэ том ашиг сонирхлынхоо хажуугаар хэвлэлийн салбарыг ч сүүлийн үед сонирхож эхэлжээ. “The Sydney Morning Herald”, “The Melbourne” зэрэг 200 гаруй сонин сэтгүүл, телевиз, радиог эгнээндээ нэгтгэсэн Австралийн хамгийн том хэвлэл мэдээллийн групп болох “Fairfax Media Limited”–ийн 13 хувийн хувьцааг саяхан худалдан авчээ. 

Б.Сэвжидмаа

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан