Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
”Хүн аалз” үзүүлэхгүй гэснээс болоод 19 давхраас үсэрчээ
Индонезийн Жакарта хотод орон сууцны барилгын 19 давхраас таван настай хүүхэд үсэрч амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ. Хүүг үзэх дуртай киноныхоо баатар Хүн аалзыг дуурайгаад тэр өндрөөс үсэрсэн байх гэж гэр бүлийнхэн нь болоод цагдаагийнхан үзэж байна.  Энэ харамсалтай явдал болохоос хэдхэн хормын өмнө хүү ээжээсээ театрт шинээр гарч эхэлсэн "Хүн аалз" киног үзье гэж гуйжээ. Гэвч ээж нь түүнд нэг настай жаахан дүү нь өвчтэй байгаа болохоор одоо үзүүлж чадахгүй гэж хэлсэн гэнэ. Үүнд гомдсон хүү унтлагынхаа өрөө рүү ороод дотроос нь түгжээд удалгүй цонхоороо гараад үсэрсэн байна. Хүүгийн ор цонхны хажууд учраас амархан гадагш гарсан бололтой.
Цагдаагийнхан хүүг амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд ганцаар суухдаа уран сэтгэмждээ хэт автаад киноны баатар шиг үсэрч чадна хэмээн өөртөө итгэснээс ийм эмгэнэлтэй явдал тохиолдсон гэж бодож байгаа аж. Гэрийнхэн нь ч талийгаач хүүг адал явдалт кинонд маш дуртай, хамгийн сүүлд "Төмөр хүн", "Captain America" киног үзээд гол дүрийн баатруудыг нь дуурайн жүжиглэдэг байсан гэж ярьжээ.
Энэ индонези хүүд тохиолдсон шиг эмгэнэлт хэрэг Лондонд ч бас гарч байсан. Зургаан настай Кевин гэдэг хүү хүн аалзыг дуурайж гурван давхрын цонхноос зүүгдэн явж байгаад унаж, амиа алдсан юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан