Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГССҮТ-ийн захирлаар З.Мэндсайханыг томилов

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн даргаар хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилсон Эрүүл мэндийн сайд тушаал гарсныг албан ёсоор мэдээллээ.

Дөрөвдүгээр сард болсон Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайхан болон ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан нар өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулалтын үндсэн үзүүлэлт нь  эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа 15 жилээс дээш жил ажилласан, анагаах ухааны боловсролтой байхыг заажээ.

З.Мэндсайхан уг шаардлагыг хангаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан тул ГССҮТ-ийн даргаар томилох тушаалыг салбарын сайд гаргасан юм. З.Мэндсайхан  өмнө нь Улсын I эмнэлгийн захирал, “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан