Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Нэг сайдыг огцруулах, нөгөөг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт болон, ҮХАА-н сайд Х.Баттулгын өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсний дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн боловч санал хураахын өмнө МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа болохоор өнөөдрийн чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх юм.
Харин сайдынхаа суудлаас чөлөөлөгдье гэсэн Х.Баттулга сайдыг Засгийн газррын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Түүнийг сайдаас нь чөлөөлөх эсэх асуудлаар өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаад сайдын албаас чөлөөлөхийг дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл