Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Наад Ленинийхээ хөргийг ав
Литвийн хилчид ОХУ-ын Калининградаас очиж байсан галт тэргийг саатуулжээ. Хэргийн учир нь галт тэрэгний нэг цонхон дээр Эх орны дайны одон бүхий зурагт хуудас байсан гэнэ. Хилчид энэ зургаа хуулж ав гэсэн шаардлага тавьсан байна. Литвт зөвлөлтийн үеийн бэлгэ тэмдгийг хэрэглэхийг хориглосон хуультай учраас энэ нь хууль зөрчсөн хэрэг болдог байна. Энэ хуулиар зөвлөлтийн далбаа, сүлд, зөвлөлтийн үе үеийн удирдагчдын хөргйиг олон нийтийн газарт хэрэглэхийг хоригложээ.
2012 оны зун Литвийн нийслэл Вильнюст гэрийхнээ цонхноос ЗХУ-ын алх хадуурт далбаа өлгөсөн нэгэн цуглуулагчийг хууль зөрчсөн хэмээн саатуулж байлаа. Тэр уг нь энэ далбааг олон нийтэд харуулж түргэн борлуулахаар өлгөсөн нь тэр юмсанж.
2010 оны сүүлчээр Шяулягийн цагдаа нар улаан армийн дүрс бүхий тоглоом худалдаалсан хэргийг шалгаж эхэлж. Үүний үр дүнд хэдэн арван ийм тоглоомыг хурааж, худалдахыг хоригложээ.
2008 онд гарсан хуулиар зөвлөлтийн үеийг сануулсан тоглоом, эд зүйл худалдаалахыг хориглосон. Хожим нь энэ хоригоо арай зөөллөсөн юм.
2012 онд Паневежис хотын цагдаа нар байшингийн ханан дээрээ Лениний дүрс бүхий хавтан байрлуулсан нэгэн иргэнд хэрэг үүсгэн шалгажээ. Эцэст нь тэр хүн энэ хөргийг байшингийн хананаасаа авч байж ялгүй өнгөрсөн байна.
2008 онд Клапеде хотод улаан армийн болон германы цэргийн хувцас өмссөн хоёр залууг бас саатуулжээ. Тэд уг нь цэрэг-түүхийн клубын гишүүн байсан болохоор цагдаагийн газар хэдэн цаг болоод суллагдсан байна.
2012 оны зун Вильнюсын нэгэн иргэн машин дээрээ алх хадууг зурж, СССР гэж бичсэнийхээ төлөө баривчлагдаж, торгууль төлсөн байна.
Энэ оны эхээр Клайпедийн нэгэн иргэнд бас л зөвлөлтийн бэлгэ тэмдэг туурвиж тараасан гэж хэрэг үүсгэжээ. Тухайн хүн энэ бол зүгээр л урлагийн бүтээл гэж тайлбарласан ч түгээхийг нь хоригложээ.
2013 онд Литвийн худалдааны Maxima сүлжээнийхэн “Советская” нэртэй хиам худалдаж байсныхаа төлөө хэрэглэгчдээсээ уучлал гуйлаа.
2013 онд бас “Нэгдэл” гэдэг байгууллагын удирдагч тавдугаар сарын 9-нд хүмүүсээр Сталины хөрөг бариулсныхаа төлөө торгууллаа.
2012 оны зун литвийн хилчид Porsche 996 машин дээрээ алх хадуур зурсан белорусын нэгэн иргэнийг хилээр нэвтрэхийг хориглож нэг бол буц, эсвэл явганаар цааш яв гэсэн шаардлага тавьжээ.
2013 оны сүүлчээр Литвийн Батлан хамгаалахын сайд асан Раса Юкнявичене оросын дуучин Олег Газмановыг эх орондоо оруулахгүй байхыг шаардлаа. Газмановын дуулдаг “ЗХУ-д үйлдвэрлэв” гэдэг дуу түүнд таалагдаагүй хэрэг.
Литвийн хилчид саяхан ОХУ-ын Калининградаас очиж байсан галт тэргийг саатуулжээ. Хэргийн учир нь галт тэрэгний нэг цонхон дээр Эх орны дайны одон бүхий зурагт хуудас, георгиевын тууз байсан гэнэ.
2013 оны хавар Вильнюс хотын төвийн ус сувгийн цооногуудын таглаан дээр “Лит.ССР” гэсэн үг байгааг авах шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл
12345
henii huchind udii zeregtei yvaagaa sanah heregtei dee
2014.05.18