Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн үндэсний ассоциаци дараагийн ерөнхийлөгчөө сонгохоор товложээ

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох юм байна. Тус ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор товложээ.

Хуралдааны үеэр ассоциацийн тэргүүн Д.Дамба өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах аж. Дөрвөн жилд нэг удаа  ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд энэ удаагийнх 7 дахь удирдлага нь юм байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци 1994 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай болон үйлчилгээ, ханган нийлүүлэгч гээд нийт 218 гишүүнтэй бөгөөд үүнээс 154 нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Уул уурхайн үндэсний  ассоциаци гишүүдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд  сурталчлах, мэдээллээр хангах, төрөөс явуулж буй бодлогод тэдний үзэл бодол, саналыг тусгуулахад анхаарч, олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтууд зохион байгуулж иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан