Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулгайд алдсан бурхдын сураг гарав


Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдийн “Хархорум” музейгээс соёлын үнэт өв болох долоон ширхэг бурхан алдагдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Олон зуун саяар үнэлэгдэх хосгүй үнэт өв болох алтан шармал эдгээр бурхныг олжээ. Энэ дагуу аймгийн цагдаагийн хэлтсийн дарга н.Батзаяагаас тодруулахад, “Ямар ч байсан сэжигтнүүдийг баривчлаад шалгаж байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Эрдэнэ зуу хийдийн Хархорум музейн захирал н.Төмөрбаатар “Алдагдсан бурхдыг олсон гэж дуулсан. Нарийн сайн мэдэхгүй байна” гэв. Юутай ч, аймгийн цагдаагийн хэлтсийнхэн хулгайд алдсан долоон бурхны сургийг гаргажээ.
Дашрамд дурдахад, их бие болон суурь нь алтан шармал 22.8 килограмм жинтэй Дүйнхор бурхан, 1.595 килограмм жинтэй, гууль цутгамал алтан шаргал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл алтан шармал 1.230 килограмм жинтэй Майдар бурхан байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан