Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Украины ерөнхийлөгч болж мэдэх Пётр Порошенко гэж хэн бэ
Нэг албанд удаан тогтдоггүй нөхөр юм. Магадгүй их л тогтворгүй хүн байж болох юм. Обама үнэлж байгаа бол олигтой ч амьтан биш болов уу?
эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг даруй тэмцэлээ эхлүүл
Украинд ням гарагт болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд тэрбумтан Пётр Порошенко ялсан байх магадлалтай байна. Даваа гаргийн өглөө гэхэд нийт саналын 10,17 хувийг тоолоход Петр Порошенко 54,8 хувийн санал аваад байгаа бол түүний гол өрсөлдөгч гэж байсан “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 13,24 хувийн санал авсан дүн гараад байгаа юм байна.
Тэрбумтан Пётр Порошенко гэж хэн бэ. Өнөөдөр украинд бий болоод хямралт байдалд ямар үүрэг гүйцэтгэх бол. Украин улсын хувь заяа хаашаа эргэх бол.
Пётр Алексе́евич Пороше́нко 1965 оны есдүгээр сарын 26-нд Болград хотноо төрсөн. Форбес сэтгүүлийн судалгаагаар 1,3 тэрбум долларын хөрөнгөөрөө украины баячуудын долдугаарт жагсдаг.
1998-2005 болон 2006-2007 онд Украины ардын депутат. 2005- хоёрдугаар сараас есдүгээр сард Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. 2007-2012 онд Украины Үндэсний банкны тэргүүн, 2009-2010 онд Гадаад харилцааны сайд, 2012 оны гуравдугаар сараас 11 сар хүртэл Украины Худалдаа эдийн засгийн хөгжлийн сайд байсан.
Порошенко хувийн бизнесээ какао-бобын наймаагаар эхэлсэн. 1990-ээд онд тэр чихрийн хэд хэдэн аж ахуйн нэгжийг эзэмшиж байгаад нэгтгэж “Рошен” групп байгуулсан нь өнөөдөр украиндаа чихрийн хамгийн том үйлдвэрлэгч болж “шоколадны хаан” хоч хүртсэн.
Одоо тэрээр автомашин, автобусны хэд хэдэн завод “Пятый канал” телевизийг эзэмшдэг.
Порошенко Евромайданы идэвхтэй дэмжигч. Тэрээр Майданы цуглаан дээр байнга очиж үг хэлдэг ивээн тэтгэж санхүүжүүлэгч нь байсан. “Новая газета” сонинд тэрээр “хувьсгалыг хүнс, ус, түлшээр ивээн тэтгэж байна” гэж хэлж байсан хүн. Крымд Майданыг эсэргүүцэгчдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэж хэлж байсан юм.
Ийм ч болохоор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр өглөө “Украинд болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тус орон эргэн нэгдэх эхний алхам боллоо” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Украины засгийн газар улс орноо нэгтгэхэд энэ сонгууль бас нэг чухал алхам боллоо” гэжээ.

0 Сэтгэгдэл
irgen
Mash zov alham hiisen baina
2014.10.27
2014.05.27
2014.05.26