Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн гэхэд адгуус шиг амьтнаас этгээд хүмүүс

Заан хүн, хөөсөн хүн, хүн мод гээд ийм хүмүүс та бидний дунд өнөө ч байсаар л байна. Тэд уг нь бидний л адил хүмүүс ч нүүр нь  үл харагдах  хавдартай юм уу, битүү үстэй зэргээсээ болоод мэдээж нууцлаг амьдардаг.

1.    Нүүргүй хүн
      
Португалийн 58 настай Хосе Местрег бол нүүргүй хүн гэж болно. Түүний нүүрийг таглаж ургасан энэ хавдар 40 см хавтгай дөрвөлжин хэмжээтэй, нийтдээ 5 кг жинтэй.

Нэгэн цагт Хосе яг л та бидэн шиг ерийн л хүн байсан. Харамсалтай нь 14 наснаас нь эхлэн ийм хавдар нүүрэнд ургаад улам томорсоор ийм болсон нь энэ.

Нутгийн эмч нар эхлээд яг ямар өвчин болох онош тавьж чадахгүй юун түрүү хүүхдийн цусыг солих хэрэгтэй гэж. Гэтэл Хосегийн ээж нь Иеговын бүлэглэлийн гишүүн байсан болохоор цус солихыг эсэргүүцсэнээр л хавдар улам ургаж газар авах болж. Ингээд л түүний бүх шүд унаж, одоо ганц л нүдээрээ ертөнцийг харахтай үлджээ.
Түүнд ярих, идэж уух, тэр бүү хэл амьсгалахад ч хүнд, явж хөдлөхдөө ч тэр гараараа хавдраа барьж байхгүй бол болохгүй.

                                            Зураг дээр: Хосе эгчтэйгээ

Ээжийг нь нас барсны дараа сая нэг юм эмчилгээ эхэлж хавдраас нь цус гарахыг болиулж хавдар авах хүнд мэс засал хийж.

Одоо тэрээр аймшигт том хавдраасаа салсан ч түүнийг жирийн нэг, сайхан, аз жаргалтай эрэгтэй гэж хэлэхэд хэцүү, эрт. Гэхдээ л тэр баяртай байгаа.

2.    Хүн-заан

Хятадын Хуан Чуньцай бас л нүүрэндээ асар том хавдартай нэгэн. Түүний нүүр бүр 20 кг хүрнэ. Нейрофиброматоз гэдэг энэ хүнд өвчин бол нэлээд түгээмэл тохиолддог, гэхдээ хавдар нь төрөл бүрийн хэлбэртэй байдаг байна. Хуаны энэ өвчнийг  энэ дотроо хамгийн аюултай нь гэдэг.

 Хуаныг дөрвөн настай байхад л энэ өвчний шинж тэмдэг илрэхэд эмч нар хавдрыг нь авхуул гэсэн ч эцэг эх нь туйлын ядуу байснаас эмчилгээ хийлгэлгүй хүү сургуульд орж хавдар нь томорсоор байсан гэнэ. Дөрвөн жил өнгөрөхөд хавдрын жин 15 кг болжээ.

Нэгэнт хавдар ийм том болсон болохоор түүнийг насанд хүрсэн хойно нь мэс засал хийнэ гээд 2007 онд 15 кг хавдрыг нь авсан бол 2008 онд дахиад 5 кг-ыг нь авчээ.
   
Харин өнгөрсөн 2013 онд дахиад нэг мэс засал хийсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар бол хавдар цаашид ургахгүй юм байна.
   
Нейрофиброматозоор өвчилсөн хүн заан Жон Меррик гэгч бас XIX  зуунд амьдарч байсан гэдэг.

3.    Хөөсөн хүн

Нейрофиброматоз өвчний золиос болсон өөр нэг хүн бол индонезийн Чандра Вишну. Ганцхан түүний хавдрын хэлбэр нь өөр, яг л хөөс шиг. Царайлаг сайхан залуу байсан Чандраг аймшигт өвчин ийн өөрчилжээ.
      
Өвчин эхлэхэд тэрээр эмчид, бүр төлөгчид хандаж үзэж. Нэг нь бүр хавдраасаа жаахныг тасалж аваад гадилын модон дор нуу гэсэн байна. Тэгээд  ч тусыг эс олж, эмч нар ч, төлөгчид ч ёстой бууж өгсөн байна.

Одоо 60 настай Чандраг яаж ч эмчлэх аргагүй гэж үзжээ. Хамгийн харамсалтай нь түүний энэ өвчин хүүхдүүд нь илэрч тэдний биеэр ийм шарх үзэгдэх болсон байна.

Чандра одоо толинд аль болох харахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэхийг л эрмэлзэж өөдрөг байдаг гэнэ.  “Намайг мэдэхгүй хүмүүс над руу харахад би “би сайхан байна уу” л гэдэг хэмээн хошигнож сууна.

4.    Хүн-мод

Биеэс нь яг мод шиг, модны үндэс шиг зүйл ургаад байдаг энэ нууцлаг өвчнөөсөө болоод Индонезийн Деде Косвара бүхий л насаараа зовж яваа хүн. Түүний энэ хавдар жилд дор хаяж 5 см ургадаг гээд бод доо. Хэдэн жилийн өмнө бүр ургасаар байгаад нэг метр болж байсан гэнэ.

Үнэхээр дэлхийн аль ч улсын түүхэнд ийм өвчин таарч байсангүй анагаах ухааны ямар ч сурах бичигт энэ тухай дурдаагүй.

Уг нь Деде эв эрүүл төрсөн ч залуу байхдаа ойд явж байгаад унахдаа өвдгөндөө жаахан гэмтэл авснаас л хамаг зүйл эхэлсэн байна. Эхлээд шархны нь эргэн тойрон  жижигхэн гүвдрүү гараад дараа нь энэ нь бүх биеийг нь бүрхэн улам уртсан ургах болсон байна. Түүнийг Деде тайраад байсан ч улам ургаад байдаг болж. Харин ч тайрах тутам улам хурдан ургах болжээ.

Деде хоёр хүүтэй. Түүний өвчнөөс нь болоод эхнэр нь хаяад явсан бол тосгоныхон ч бас л зай барих болжээ. Тэр өөрөө ажил хөдөлмөр хийж чадахгүй болохоор өөрийгөө үзүүлбэр болгон хэсүүчилдэг болсноор хүмүүс түүнийг сонирхдог болж.  
Ингэж яваад загасчны нэг тосгонд манай гаригийн хамгийн алдартай эмч Мэрилендийн их сургуулийн Энтони Гаспаритай тааралдсан байна.

Олон тооны шинжилгээ авснаар Гаспари энэ нь хүний папилломын вирусээс үүдэлтэй өвчин болохыг олсон байна.

Одоо Дедегийн биеийн хавдрын 95 хувийг авснаар тэр гараа, хуруугаа харах хэмжээнд хүрсэн байна. Тэр бүр үзэг бариад үгийн сүлжээ нөхөж чадна. Ер нь л амьдралаа дээшлүүлэхээр хөдөлмөрлөж чадна гэж найддаг болсон ч эмч нар дахин ургахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй байгаа. Гэхдээ ургаад байвал жилд хоёр удаа мэс засал хийж болно.

5.    Өвгөрсөн хүүхдүүд

Генетикийн маш ховор прогерией гэдэг өвчнөөр өвдсөн хүмүүс ерийн биднийг бодвол 10 дахин хурдан хөгширдөг.

Үүнийг бас Хатчинсон-Гилфордын синдром ч гэдэг. Өнөөдөр манай гариг дээр энэ өвчнөөр өвчилсөн 80 хүн амьдарч байна.
  
АНУ-ын Массачусетс мужийн Сэм Бернс саяхан 17,5 насандаа нас барлаа. Эмч нар түүнийг яг л 90 настай өвгөний бие организмтай байсан гэж байна.

Өнгөрсөн онд “Сэмийн амьдрал” гэдэг баримтат кино гарч түүнийг дэлхий нийтэд танилцуулсан. Тэр хоккейд дуртай, нөхөрсөг, бас өөдрөг нэгэн байсан.


6.    Хамгийн аймшигтай эмэгтэй

Лизза Веласкес дэлхийн хамгийн ховор өвчин болох прогероидын  синдром гэгчээр өвчилсөн бүсгүй. Энэ бол ердөө л хүний бие дэх өөхийг хайлуулдаг, үл тогтоодог өвчин.
         
Нөгөө нэг аймшиг нь ийм өвчтэй хүний дархлаа их муу, халдвар авахдаа тун хялбар байдгаас ихэнх нь бүр хүүхэд байхдаа нас бардаг. Тэгэхээр 20 минут тутам идэж байх ёстой, тэглээ ч Лизза ердөө л 30 кг жинтэй.

Бүсгүй гэхдээ сэтгэлээр уналгүй ном бичиж АНУ-д багагүй нэр хүндтэй болжээ. Тэр олон найзтай, олны өмнө үг хэлж, гоо сайхны салоноор үйлчлүүлнэ.


7.    Чонон  хүмүүс

Үсээр бүрхэгдэх буюу гипертрихоз гэдэг энэ өвчний тухай бол биологийн захын сурах бичигт бичсэн байдаг. Ер нь хүний биеийн бүхий л арьсанд үс ургадаг л өвчин.

    Зураг дээр. “Хүн арслан” хочтой, польшийн циркч Стефан Бибровский

Тайландын Сазуфан Супатра гэдэг энэ охин дэлхийн хамгийн үсэрхэг хүүхэд хэмээн алдарт Гиннесийн номд орсноороо бахархдаг. Ингэснээрээ ч тэрээр сургуульдаа алдаршсан байна.
 
Тэр бусдын л нэгэн адил усанд сэлж, бүжиглэж, хөгжим сонсон найзуудтайгаа тоглон хөгжилддөг.

Тэр Бангкокын дүүрэгт орших Пранакоме дэх гэртээ зурагтын өмнө суун хүүхэлдэйн кино үзэх дуртай.

               Мексикийн шоумен Хесус Асевес эхнэр хоёр хүүхэдтэй.

Мексикт бас ах дүү Габриель Рамос Гомес, Виктор хоёр амьдардаг. Тэд харин циркт тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг. Тэднийг бас телевизийн X-Files  киноны гол дүрд урьсан гэж байгаа.

Прутвирэж Патил бол энэтхэгийн Сангали районд фермерийн гэр бүлд төрсөн. Эцэг эх нь хүүгээ ерийн болгох гэж төрөл бүрийн эм, лазерын мэс засал гээд есөн шидийн арга хэрэглэсэн ч аль нь ч тус болоогүй.
   
Энни Жонс бол 1860-1902 онд амьдарсан сахалтай эмэгтэй. Виржинид төрсөн тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд явулын циркээр явж өөрийгөө гайхуулдаг үзүүлбэр нь хамгийн сонирхолтой үзүүлбэр байсан гэдэг.
          
Перцилла Бежано 1911 оны дөрөвдүгээр сарын 26-нд Баямоне хотод мэндэлсэн. Үсээр бүрхэгддэг өвчнөөс гадна тэрээр хоёр эгнээ шүдтэй байсан гэнэ.
          
Мөн л циркт үзүүлбэр үзүүлдэг байсан тэр 1938 онд нөхөрт гарсан. Нөхөртэйгөө хоёул “Дэлхийн хамгийн хачин гэр бүл” гэдэг үзүүлбэрээ 1950-иад оны сүүлч хүртэл үзүүлжээ. Дараа нь Флоридад нууцлагхан, аз жаргалтай амьдарсан гэдэг.

0 Сэтгэгдэл
хөөрхийдөө хэцүү л байдаг биз
Гарчиг чинь арай биш бнаа!
Хамгийн их уншсан