Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халууны шилний хувьсал


Хүүхэд, ер нь хэн хүнгүй халуурахад үзүүртээ мөнгөн устай шил сугандаа хавчуулдагсан. Тэгээд нэлээд удсаны дараа л сая нэг юм хэдэн градус халуурч байгаагаа үзнэ. Заримдаа хүүхэд өнөөхийг унагаад хагалчихдаг, мөнгөн ус нь шал, дэвсгэр дээр мэлтэгнэж байх. Түүнийг асар их хортой ч гэж мэдэхгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тутам техник технологи шинэчлэгдэн халууны шил маань улам боловсронгуй болж байна. Ямар ямар төрлийн “халууны шил” байна вэ.

Цахилгаан хэмжүүр

Цахилгаан буюу тоон хэмжүүртэй халууны шил нь хамгийн аюулгүй, өндөр чанарын пластик материал, хаймар биетэй, халууны хэмжээс гарах дэлгэцтэй. Ийм халууны шил ердөө 1-3 минутын хооронд л хэмжээд дохио өгнө. Батерейгаар ажилладаг болохоор сольж байх л хэрэгтэй дээ.

Шивээсэн хэмжүүр

Америк,  хятад, Сингапурын  хэсэг эрдэмтэн арьсан дээр байнга наалттай байх “халууны шил” буюу нимгэн хэмжүүр зохион бүтээсэн хэмээн “Nature Materials” сэитгүүлд бичжээ. Энэ бол ердөө л шивээстэй төстэй код бүхий, шуудангийн маркны хэмжээтэй алтлаг өнгийн ялтас. Үүнийг тусгай цавуугаар арьсан дээрээ нааснаар таны биеийн халууныг хамгийн өндөр нарийвчлалтайгаар заана. Зохиогчид хараахан бөөнөөр үйлдвэрлээгүй энэ багажаа улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Шингэн талстат хэмжүүр

Энэ бол температураас шалтгаалан өнгөө хувиргадаг шингэн талстуудаас бүтсэн төхөөрөг. Үүнийг духан дээрээ нааж хэрэглэнэ. Батарей хэрэглэхгүй, шил энэ тэр гэсэн аюултай зүйлгүй, овор хэмжээ бага хамгийн хялбар хэмжүүр.

Металл хайгч шиг хэмжүүр


Энэ багажийг бол зүгээр л ибеийн гадаргуу дээгүүр гүйлгээд яг л онгоцны буудалд метал хайгчаар шалгуулж байгаа юм шигээр халуунаа хэмжинэ. Электрон халууны шилнээс хурдан. Нэг л дутагдал нь жаахан үнэтэй болохоор гүйлгээ удаан байгаа.

Чихрэн халууны шил

Жаахан хүүхдийн халууныг хэмжих гэж шилийг нь суганд нь тогтоох гэж ажил болохгүй нь. Одоо аманд үмхүүлдэг, үлээгүүр хэлбэртэй шил гарч байгаа ч амтгүй болохор хүүхэд нэг их дурлахгүй. Солонгосын эрдэмтдийн бүтээл “Lollipop Thermometer” бол амтлаг чихэр. Хүүхэд чихэр хүлхэж байхад л ишин дээр нь халуун нь гараад ирнэ. Өөрөөр хэлбэл халуун үзэх бүрийд ийм чихэр эмийн сангаас худалдан авах болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан