Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд 20 мянгуулаа Бразилыг зорино

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Оросын 20 мянга гаруй хөгжөөн дэмжигч удахгүй Бразилд очно гэж ОХУ-аас Рио-Де-Жанейрод суугаа ЭСЯ-наас мэдэгдэв.

Оросын иргэдийг Рио Де Жанейро хот болон Бразилын бусад хотод зорчихдоо гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг Бразил улсад суугаа ОХУ-ын Ерөнхий консул Андрей Будаев анхааруулав. Харин Оросоос ДАШТ-д оролцох баг тамирчид бэлтгэлээ ид базааж байна. Хэдийгээр багийн ахлагч Роман Широков бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон ч дасгалжуулагч Фабио Капелло тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж, “twitter” зэрэг нийгмийн цахим сүлжээнд холбогдохыг хориглосон байна. БНСУ-ын багтай тоглох эхний тэмцээнд Оросын багаас талбайд гарах тамирчдын нэрс хараахан тодроогүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан