Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразил ДАШТ-д бэлэн

Манай улс маргааш эхлэх хөл бөмбөгийн ДАШТ-д бэлэн гэж Бразилын Ерөнхийлөгч Дильма Руссеф мэдэгдлээ.

"Гутранги үзэлтнүүд" Бразилын ард түмний шийдэмгий байдалд ялагдсан гэж тэрбээр телевизээр үг хэлэхдээ хэлжээ.
ДАШТ-ийг зохион байгуулах гэж хэт мөнгө үрж байна гэсэн шүүмжлэлийг тэрбээр няцааж, "Энэ тэмцээн бидэнд өнө удаан чанараа хадгалах сайн дэд бүтэц үлдээх болно" гэжээ.
Муу засаглал болон ДАШТ-д хэт их мөнгө зарцуулж буйг эсэргүүцсэн бразилчууд жилийн өмнөөс жагсаал хийж эхэлсэн билээ.
Сан-Пауло болон Рио-де-Жанейро хотноо болох нээлт, хаалтын тоглолтыг бусниулахын тулд метроны ажилчид ажил хаяна гэж сүрдүүлж байна.
Сан-Пауло хотын захад орших "Коринтианс" цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Бразил болон Хорват хоорондын тоглолтоор маргааш ДАШТ эхэлнэ.
Энэ тэмцээнийг бусниулахаар эсэргүүцлийн жагсаал хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Ерөнхийлөгч Руссеф мэдэгдлээ.
ДАШТ-ий үеэр аюулгүй байдлыг хангахын тулд хэдэн мянган цагдаа, цэргийг нэмж байрлуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан