Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ACADEMY AWARDS MONGOLIA”-ГИЙН ШИЛДГҮҮД ӨНӨӨДӨР ТОДОРНО

Кино урлагийн шилд­гүүдийг тодруулдаг  “Academy awards Mongolia” дөрөв дэх жилийнхээ шилдгийг тодруулах гэж байна. 2014 оны хамгийн шилдэг кино, киноны уран бүтээлчийг тодруулах наадамд 2013 оноос энэ оны зургадугаар сарын хооронд нээлтээ хийсэн бүх уран бүтээл нэр дэвшиж буй аж. “Academy awards Mongolia 2014” 18 номинацаар шилдгүүдийг шалгаруулна.
“Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон наадмын жишгээр шилдэг кино, эрэгтэй, эмэгтэй гол ба туслах дүр, найруулагч, зураглаачийг тодруулахаас гадна киноны хөгжим, дуу, монтаж, зохиол, дүрсний эффект, нүүр будалт, баримтат кино, богино хэмжээний кино зэрэг төрлөөр уран бүтээлчдийг өрсөлдүүлж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан