Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Хятадад гурван хүнийг цаазлах ялаар шийтгэлээ
2013 оны аравдугаар сард Бээжингийн Тяньаньмэний талбайд халдлага хийж таван хүний аминд хүрсэн гэж Хятадын шүүх гурван эрэгтэйд цаазаар авах ял оноолоо.
Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр цаазын ял авсан хүний хоёр нь Дорнод Туркестаны уугуул, лалын шашны суннит урсгалын шүтлэгт уйгур үндэстэн юм байна.
Сүүлийн жилүүдэд уйгурын салан тусгаарлагчдын янз бүрийн халдлага үйлдэлд хятадын эрх баригчид нэлээд хатуу хариуцлага тооцож байгаа юм гэж интерфакс агентлаг дамжуулжээ.
Энэ гурван хүнээс гадна нэг эрэгтэйг бүх насаар нь хорих, дөрвөн хүнийг 5-20 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
2013 оны аравдугаар сарын 28-ны өдөр Тяньаньмэний талбайд автомашин дэлбэлсний уршгаар таван хүн амь үрэгдэж, 38 хүн шархадсан юм. Автомашин төв талбай руу орж, хятадын эзэн хааны ордон музейн цогцолбор “Гугун”-ы үүдэн тушаа олон хүнтэй газар очоод дэлбэрч шатсан юм. Цагдаагийн газрын мэдээлснээр энэ машиныг шинжааны хязгаарын Усмен Хасан гэгч жолоодож очжээ. Машин дэлбэрэх үед тэнд түүний эхнэр, ээж нь байсан гэнэ.
Цагдаагийнхан машинаас савтай бензин, хоёр хутга, төмөр ташуур, хядлага сурталчилсан бичээс бүхий далбаа олжээ. Цагдаа нар бас сэжигтэн уйгуруудын амьдарч байсан байрнаас “жихад”-ын туг, хутга олсон гэдэг.

0 Сэтгэгдэл