Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гаалийнхан 5,45 кг хар тамхи илрүүлэв

Чингис хаан олон улсын нисэх буудалд Солонгос улсаас энэ сарын 14-ны 02:00 цагт газардсан онгоцноос буусан гадаадын нэгэн эмэгтэйн чемоданы төмөр бариулд 5,45 кг цагаан өнгийн нунтаг бодис нуусан байсныг гаалийнхан илрүүлжээ. Энэ мансууруулах бодисыг тестээр шалгахад мансууруулах опиум төрлийн бодис байх магадлалтайг тогтоосон байна. Дээж сорьцыг гаалийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд шинжлүүлж, холбогдох хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Г.БААТАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан