Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУНТ НУУР” СОНСГОЛГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАНА

Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. Гэвч улсын хэмжээнд нярайн сонсголыг оношилдог аппарат ЭХЭМТ-д л ганцхан ширхэг байдаг. Монголд ганцхан эмнэлэг энэ төрлийн аппараттай тул бусад төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн сонсголыг оношилдоггүй байна. Улмаар хоёр наснаас өмнө сонсголоо оношлуулж, эмчлүүлж чадаагүй хүүхдүүд бүрэн дүлийрдэг сөрөг талтай. Дөнгөж төрсөн нярайн хяналтын хуудсанд “сонсгол” гэсэн хэсэг байдаггүй, шалгадаггүй гээд бодохоор манайд энэ төрлийн хяналт, оношлогоо хангалтгүй түвшинд байна.
Тиймээс “Rotary club of Ulaanbaatar Peace Avenue” клуб оношлогооны аппарат авах, хандивын аяныг өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас эхлүүлээд, дөрвөн сая төгрөгийн хандив цуглуулжээ. Гэхдээ оношлогооны аппаратны үнэ нь 6500-10000 ам.доллар, Монголд авчрах зардал нь ойролцоогоор 1500-2000 орчим ам.доллар болно. Тиймээс тус клубээс хандив цуглуулах ажиллагааны хоёрдугаар хэсгийг эхлүүлэхээр болж. Энэ сарын 22-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох “Хунт нуур” бүжгэн жүжгээс олох бүх ашгийг сонсголын аппарат авахад зориулах гэнэ. Тиймээс жил бүр сонсголгүй төрж буй 2500 хүүхдэд сонсгол бэлэглэхийн тулд “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм билээ.

Б.Сонор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан