Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ, АНУ-д хандах хандлага дэлхий нийтэд буурсаар байна

BBC-гийн судалгаагаар манай гаригийн хамгийн том, хүчирхэг хоёр гүрэн ОХУ, АНУ-д хандах хандлага буурсаар байгаа үзүүлэлт гарчээ.
Дэлхийн 24 орны 24,5 мянган хүнээс 2013 оны арванхоёрдугаар сараас 2014 оны дөрөвдүгээр сар хүртэл судалгаа, санал асуулга авахад манай умард хөрш ОХУ хамгийн таагүй гэсэн орнуудын тавд жагссан байна. Судалгаанд оролцогсдын 45 хувь нь Орос улсад тун таагүй гэсэн үнэлгээ өгсөн бол дөнгөж 31 хувь нь сэтгэл ханамжтай гэжээ. 24 орноос зургаан улсын иргэдийн олонхи  л Оросыг сайнаар үнэлсэн байна. Энэ нь БРИКС-ийн гишүүн орнууд болох Хятад, Энэтхэг зэрэг улс. Гэхдээ энэ судалгаа украины хямрал, Крымыг ОХУ-д нэгтгэснээс өмнө болсон гэдгийг мартаж болохгүй.
 
Судалгаанаас үзэхэд АНУ болон Европын холбооны талаар ч таатай үнэлэлт нь буурчээ. Ялангуяа АНУ-ын рейтинг оросынхтой адил эрчимтэй буурч байгаа нь харагдсан байна. Судалгаанд оролцогсдын 42 хувь нь АНУ-д таатай гэсэн үнэлгээ өгсөн бол 39 хувь нь таагүй үнэлгээ өгчээ. Пакистаны иргэдийн 61, Оросын иргэдийн 55, Германы иргэдийн 57, Хятад хүмүүсийн 59 хувь нь АНУ-д муу дүн тавьсан байна.
Харин Европ, Умард Америк тун таагүй гэж үнэлсэн бол Францын иргэдийн 69, Германчуудын 67, АНУ болон Их британийн иргэдийн 64 хувь нь ОХУ-ыг тун таагүй улс гэж үнэлжээ.

Европын холбооны тухайд санал асуулгад оролцогсдын 47 хувь нь нааштай үнэлгээ өгсөн бол 27 хувь нь сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Энд Пакистаны иргэдийн 39 хувь нь  Европын холбоог таашаахгүй байна гэжээ. Харин Хятад, Энэтхэг иргэд Европын холбооны талаар санал тэгш хуваагдсан байна.
Энэ оны хувьд хамгийн өндөр үнэлгээг Герман авч нийт саналын 60 хувьд нь “сайн гүрэн” гэсэн дүн гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан