Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайхын АЗХ-ны даргаар Л.Жаргалтулгыг сонголоо

Налайх дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит тавдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт болж, дарга, дэд дарга, тэргүүлэгчдээ шинээр сонголоо.
Хоёр жил тутамд болдог уг чуулганд Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн П.Нүрзэд, тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тэргүүтэй 150 орчим төлөөлөгч оролцсон юм. Дүүргийн АЗХ-ны дарга Б.Баярмагнайн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир чуулганд оролцогчдын олонхийн саналаар түүний оронд Л.Жаргалтулга сонгогдлоо. Мөн гурван дэд дарга, 15 тэргүүлэгчээ шинээр сонгов. Тус дүүргийн АЗХ-ны шинээр сонгогдсон удирдлагын баг цаашид залуус руу чиглэсэн, тэдний оролцоог хангасан олон ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан