Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос ”морьтой” буцсан Бан Ги Мун кенид арслангийн гүегтэй боллоо

Хүрээлэн байгаа орчны талаарх НҮБ-ын ассамблейн хаалтад хүрэлцэн очсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд кеничүүд зургаан сартай арслангийн гүег бэлэглэсэн байна. Тэрээр бэлгэнд авсан гүегээ “Тумаини” буюу “Итгэл” гэж нэрлээд “дэлхий дахинаараа байгаль орчинтойгоо хүй нэг амьдарна гэдэгт итгэж байна” гэсэн байна. Арслангийн гүег кенийн нийслэл Найробийн амьтны хүрээлэнд байх юм.
Энэ нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бэлгэнд авсан гурав дахь амьтан болж байна. 2008 онд Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Киира түүнд “Бан Ги Мун” нэртэй  цагаан бух бэлэглэсэн бол 2009 онд Монголд айлчлахад нь “Энхтайван” нэртэй морь дурсгаж байсан юм.
Кенийн нийслэлд болсон Хүрээлэн байгаа орчны талаарх ассамблейд дэлхийн 193 орныг төлөөлсөн 1200 орчим хүн цугларч байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа заан, хирсийг  соёо, эвэрийн нь төлөө хулгайгаар агнах, худалдаалахыг  зогсоох тухай хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан