Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
1945 оноос хойшхи хамгийн муу ерөнхийлөгч Барак Обама
Quinnipiac University их сургуулиас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус улсын хамгийн муу ерөнхийлөгч болжээ. Энэ судалгаанд улс орны эдийн засгаас авхуулаад гадаад улс төрийн бодлогын гээд ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааны талаарх асуулга орсон юм байна.
“Сүүлийн 69 жилд АНУ-ын түүхэнд ажилласан 12 ерөнхийлөгчөөс хамгийн муу хүнээр Барак Обама, бага Жорж Буш нар тодорлоо хэмээн Квиннипэкскийн их сургуулийн илтгэлд дурдсаныг ИТАР-ТАСС агентлаг иш татжээ.
Мэргэжилтний хэлснээр судалгаанд оролцогсдын 33 хувь нь Барак Обамаг хамгийн муу гэсэн бол 33 хувь нь бага Жорж Бушийг нэрлэжээ.
Судлаачдын хэлснээр Обамагийн рейтинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхыг бодвол 2 хувиар өссөн ч судалгаанд оролцогсдын ихэнх нь ерөнхийлөгчийн эдийн засгийн болон гадаад улстөрийн бодлогод тааруухан үнэлгээ өгсөн байна. Мөн Обамагийн эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Харин дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи ерөнхийлөгчдөөс хамгийн сайн гэж 1981-1989 онд төр тэргүүлсэн Рональд Рейганыг нэрлэсэн байна.
Зургадугаар сарын 24-30-ны хооронд утсаар авсна энэ судалгаанд 1446 хүн оролцжээ.

0 Сэтгэгдэл