Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НААДМААС АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙГ ХАССАН НЬ АЛДАА БАЙЖЭЭ

Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаагийн хувьд МАН-ын гишүүдээс ирсэн мэдэгдэлд хариу өглөө. Өнгөрсөн жил баяр наадмын тодотголд Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр хэмээн бичиж, нийтэлж, зарлаж байсанд МАН-ын гишүүд эмзэглэжээ. Ингэхдээ монголчуудын түүх, уламжлал, тусгаар тогтнол, үндэсний баяраас Ардын хувьсгалын ойн тодотголыг хасч улстөржлөө хэмээн буруутгасан. Харин Д.Тэрбишдагва сайд үүнийг буруу ойлголт хэмээн залруулахыг хичээлээ. Тэрээр “Тайлбар өгөхгүй бол ард түмний сэтгэл тэнүүн нааддаг баярын үеэр буруу мэдээлэл тарж, иргэдийг талцуулж болзошгүй байна. Баяр наадам зохион байгуулах хороо үндэсний түүх гуйвуулсан үйл ажиллагаа өмнө нь явуулаагүй, одоо ч хийгээгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Энэ жил баярын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар болон бусад хэвлэмэл зүйлд орох бичвэр, дизайны талаар зургадугаар сарын 26-ны хурлаараа бид авч хэлэлцээд баталсан. Харин МАН-ын мэдэгдэл долдугаар сарын 2-нд ирлээ” гэсэн юм. Үүнийг нотлох нэг зүйл нь нээлтийн урлагийн тоглолт.
Хүннү гүрэн, Их Монгол Улсын үеийг харуулсан үзүүлбэрийн араас үндэсний хувьсгал буюу 1911, 1921, 1990 оны хувьсгалын цаг үеийг илэрхийлсэн тоглолт үргэлжлэх аж. Наадмын урил­га, зөвшөөрөл, тасал­бар, автомашины тусгай зөвшөө­рөл, худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл, төв цэнгэлдэх болон Хүй долоон худагийн сурталчилгааны самбарт да­раах үг байрших аж. “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам” гэсэн бичгээр бүгдийг хэвлэжээ. Баяр наадмын тухай хуульд ч ийнхүү бичих ёстой гэдгийг зааж өгсөн байдаг гэнэ. Өнгөрсөн жил ийм зарчмаа баримталж ажил­ласан хэдий ч зарим нэг газар Ар­дын хувьсгалын хэмээх то­дотгол орхисон тохиолдол гар­сан. Гэвч тухай бүрт нь за­суулж, алдаагүй болгож ажил­ласныг Шадар сайд хэллээ.
Төв цэнгэлдэхийн 14 мянган суудлыг шинэчлэхийн тулд Засгийн газар 280 сая төгрөг төсөвлөжээ. Үүний 274 саяар нь БНХАУ-аас сандал авахаар болж хоёр хуваан ачсан гэнэ. Сүүлчийнх нь Дорноговь аймагт яваа аж. Наадам зохион байгуулах комиссынхон сандал авах газартаа биечлэн очиж шалгаж, танилцаж, судалж байж хамгийн сайн чанартайг сонгосон гэдгийг Шадар сайд нотолсон. Түүнчлэн Засгийн газрын гишүүд удахгүй наадмын бэлтгэлтэй танилцахаар төлөвлөснийг дуулгалаа. Худалдан авах ажиллагааны тухай хуулиар төсвийн мөнгөөр 20 сая төгрөгөөс илүү хэмжээний бараа, үйлчилгээ авах бол тендер зарлах ёстой.
Гэвч наадмын бэлтгэлд тендер зарлалгүй шууд очиж худалдан авах болсон шалтгааныг Шадар сайд тайлбарлав. “Наадмын хугацаа тулчихсан учраас тендер зарлах ямар ч бололцоогүй байсан. Тэгээд ч судалгаа явуулахад ихэнхдээ 300 гаруй сая төгрөгийн санал ирүүлсэн учраас өөрсдөө явж авчирсан юм. Бид 1.8-2.5 кг жинтэй сандлаас хамгийн үнэтэй, чанартай 2.5 кг жинтэйг нь сонгосон” гэлээ. Өнгөрсөн жил Хүй долоон худагт 3000 ширхэг сандал байршуулахаар оруулж ирэхэд 600 гаруй сая төгрөг зарцуулж байсныг хэлэв. Мөн тэрээр “1959 оноос хойш нар салхинд гандсан, жил бүр буддаг, сараалжин модон сандал ард иргэдээ өргөсөөр хатгадаг, гутал хувцсыг будаг болгодог байсан. Энэ жилийн хувьд наадамчдаа таатай байх боломж бүрдүүлсэн. Та бүхэн очиж сууж үзээрэй” хэмээв.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Ene sarmagchinguud iim l ym hiine. hugatsaa tulsan geed yugaa yriad bgaa ym tuluvluud huuliin daguu hudaldaad avch boldoggui ymu. Turj uhlee yu ta nar
цэнгэлдэх хувийн өмч хувь хүний өмчийг засдаг ямар их баян хулгайчууд вэ
хууль зөрчиж сандал авсан байна хуулиа дагаад тендерийн сонгон шалгаруулалтыг хийгээд дара жил ч сандлаа шинэчилж болох байсан одоо бүүр ил цагаан заавал наад сандлаасаа хэдэн төгрөг идмээр байгаа юм уу
Ashgui dee
Хамгийн их уншсан