Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Ким Чен Ун өвөөгийнхөө шарилд хүндэтгэл үзүүллээ
Өнгөрсөн шөнөөр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өвөг эцэг, БНАСАУ-ыг үндлэслэгч Ким Ир Сений нас барсны 20 жилийн ойг тохиолдуулан Кымсусаны ордонд очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
“Ким Чен Ун БНАСАУ-ын анхны ерөнхийлөгч Ким Ир Сений хөшөө бүхий танхимд орж хүндэтгэл үзүүлэхэд Солонгосын ардын армийн газар, агаар, тэнгисийн цэргийн төлөөлөл, ажилчин тариачны улаан гвардийн албан хаагчид байлцлаа” гэж ЦТАК агентлаг мэдээлжээ.
Ким Чен Ун, Солонгосын ардын армиас их удирдагчийн хөшөөний өмнө сагстай цэцгийн баглаа тавьсан байна.
Дараа нь удирдагч Ким Чен Ун өвөг эцэг Ким Ир Сений шарил байдаг танхимд орж цааш нь өөрийн эцэг Ким Чен Ирийн бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ.
Ким Чен Уныг тус улсын цэргийн нөлөө бүхий зүтгэлтнүүд дагалдаж явсаны дотор Солонгосын ардын армийн Улстөрийн ерөнхий газрын дарга Хван Пен Со, Жанжин штабын дарга Ли Ен Гиль, Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам нар байжээ.
Ким Чен Ун төрийн тэргүүн болсноосоо хойш гурав дахь жилдээ гэр бүлийнхээ мавзолейд орж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ юм.

0 Сэтгэгдэл