Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы шигшээ баг 25 сая еврогоор шагнууллаа


Бразильд болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч тэргүүн байр эзэлсэн Германы хөлбөмбөгийн шигшээ багийн  тамирчид аваргын цом, алтан медалиас гадна Олон улсын хөл бөмбөгийн холбооны мөнгөн шагналтай буцаж байна. Немцийн хэвлэлүүдэд бичсэнээр дэлхийн аварга баг 25,7 сая евро буюу 35 сая доллараар шагнуулжээ.
Ингэснээр Бразильд болсон ДАШТ-ээр эх орныхоо нэрийг өргөсөн германы шигшээ багийн хөлбөмбөгч бүр 300 мянган еврогийн шагнал авах болж байна гэж ИТАР-ТАСС тэмдэглэсэн байна.  
Харин мөнгөн медалийн эзэн болсон Лионель Месси ахлагчтай Аргентины баг 18,4 сая, хүрэл медалийн эзэн Голландын баг 16 сая еврогийн шагнал хүртсэн байна.
Энэ удаагийн ДАШТ-ын шагналын нийт сан нь 576 сая доллар юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан