Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүргүүд зөвшөөрөгдсөн тооноос олон хуушуур хийх зөвшөөрөл өгчээ

Г.Тунгалаг 

Үндэсний баяр наадмын үеэр наадмын талбай дээр худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн байгууллага, аж ахуйн нэгжид өгдөг байсан бол энэ жилээс иргэдэд олгосон. Үүнээс үүдэн зөрчил дутагдал ч цөөнгүй гарчээ. Энэ талаар НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаагаас тодрууллаа.

-Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтынхан амраагүй, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж ажилласан?
-Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Чингисийн талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн дэх худалдаа үйлчилгээнд хяналт тавьж 110 байцаагч ажилласан. Мөн төв байрандаа энэ сарын 15-ныг дуустал 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллууллаа. Наадмын гол талбай болох Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд өдөрт тус бүр 25 байцаагч ажилласан. Энэ жилийн тухайд хотын удирдлагууд иргэдээ дэмжиж, тэдэнд боломж олгоё гэсэн бодлогоор иргэдэд зөвшөөрөл олгосон. Тэр утгаараа зөвшөөрөл авсан байгууллага иргэдэд урьдчилаад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Ямар шаардлага тавих, юу хориглох гэхчлэн бүхнийг зөвлөмж болгож албан ёсоор тараасан, хяналтаа ч сайн тавьсан болохоор ноцтой зөрчил гараагүй. Гэхдээ жижиг зөрчил дутагдалыг тухай бүрт нь таслан зогсоогоод арга хэмжээ авч ажилласан.

-Тог цахилгааны саатал гарсан гэх юм. Энэ тухайд?
-Наадмын үеэр нэг бэрхшээлтэй зүйл үүссэн л дээ. Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсүүд анх тогтоосон тооноос илүү зөвшөөрөл олгосон байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд гэхэд дүүрэг бүр хуушуур хийх 80 зөвшөөрөл олгоно гэж байсан ч 20, 30 аар илүү зөвшөөрөл олгочихсон. Хүй долоон худагт үндсэндээ 68 гэр илүү ажилласан. Худалдаа үйлчилгээний илүү цэгүүд ажилласантай холбоотой эхний өдөр тогны хүчдэл дийлэхгүй тасалдсан. Тог тасрахаар орлого тасарч эдийн засгийн хохирол амсахаас гадна бэлдсэн мах нь муудах вий гэж айж байлаа. Гэхдээ урьдчилж өгсөн зөвлөмжийн дагуу үйлчилгээ эрхлэгчид маань махаа их хэмжээгээр бэлдээгүй байсан болохоор гайгүй өнгөрсөн.

-Жижиг зөрчил цөөнгүй илэрсэн гэсэн. Тухайлбал?
-Наадмын талбай дээр хаана хийсэн нь тодорхойгүй гар дээрээс зарж байсан 35 хуушуурыг хурааж устгасан. Өмнөх өдөр нь бэлтгэсэн мах эрсдэлтэй байдаг учраас хоёр дахь өдрийн өглөө бид эрт шалгалт явуулсан л даа. Хоносон 10 кг хонины толгой болон зуурсан гурил эссэн байсныг хурааж устгасан. Хуушуураа хайраад шууд борлуулах ёстой ч бордлогдохгүй байна гээд зөөвөрлөж худалдаалах тохиолдол цөөнгүй гарсан. Будагны саванд 20 гаруй литр айраг зарж байсныг хураасан даа. Цэнхэр шар хуванцар саванд айраг зарахыг хориглодог юм?

-Яагаад?
-Хуванцар савнууд тусгай тэмдгэлгээтэй байдаг. Яг хүнсний зориулалтын саванд хийж зарахыг зөвшөөрдөг юм. Манайханы айраг хийж зараад байгаа цэнхэр хуванцар сав гэхэд зарим нь хүнсний золриулалтынх байдаг ч олонхи нь химийн болон аюултай бодисны зориулттай  байдаг юм.

-Та бүхэн цаашид иргэдэд зөвшөөрөл өгдөг байх тал дээр ямар дүнэлт хийсэн бэ?
-Иргэд мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас зөрчил гарах эрсдэл нэмэгдэнэ л дээ. Гэхдээ тогтоосон тоо хязгаараа баримтлаад зөвшөөрөл авсан иргэддээ урьдчилаад зөвлөмж мэдээлэл сайн өгөөд явах юм бол болохгүй зүйл байхгүй.  

0 Сэтгэгдэл
Наадмын талбайд хуушуур хийж зарах зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийгхэн л лав зарж байсан шүү. Бүх материалаа бэлдээд өгөхөд өөдөөс зөвшөөрөл бараг бүтэхгүй шүү, маш олон хүсэлт ирсэн гээд бэлтгэл ажлаа хийж чадахгүйд хүрч байлаа. Нэр устай нь хяналтын байгууллагад өгнө өө. Нарантуяа гэгч авгай нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга болсноос хойш энэ салбар уналтанд орсон, биеэ тоосон шуналтай авгахй байгаа юм.
асууж хайж нэг хүн нэг газраас нэг хуушуур авч амсаж явж явж хуушуур идээгүй ээ мах нь хатуу бөөн бүлх хальс машиндчихсан тос нь нээх сонин амттай идэхийн эцэсгүй юм байсан шүү гоё хуушуур таарсан гэх нэг ч хүн байгаагүй Баянгол УБ ресторануудын хуушуурыг идээд наадам үзнэ гэдэг үе ч өнгөрсөн болотой бүх юм л муудаад байх юм
Хамгийн их уншсан