Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн өндөр төлбөртэй 10 их сургууль


Хамгийн өндөр төлбөр авдаг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр төлбөртэй ТОП-10 их сургууль АНУ-д байдаг. Гэхдээ Парис дахь Америкийн их сургууль, Швейцарийн Франклины коллеж, Лонднгийн эзэн хааны коллеж, Сингапурын Үндэсний их сургууль ч бас дутахгүй өндөр төлбөртэй. Эдгээр сургуулийн сургалтын төлбөр нь тэнд багшилдаг эрдэмтэн профессоруудын нэр хүндээс  шууд хамаардаг гэж болно.

Сара Лоуренсын коллеж

2010 онд энэ коллеж хамгийн өндөр төлбөртэй сургуулийн жагсаалтын хоёрт жагсч байсан. Өнөөдөр энэ сургуульд сурахын тулд жилд 53150 ам.доллар төлөх хэрэгтэй болно.


Жорж Вашингтоны их сургууль

Тус сургуулийн оюутнууд нэг жилд 53 мянган ам.доллар төлнө. Үүнд нь, сурах бичиг, сургалтын төлбөр, дотуур байр, бусад зайлшгүй зардал багтдаг.


Кеньон коллеж

Энэ сургуульд элсэгчид жилд 46830 ам.доллар төлж боловсрол эзэмшдэг. Харин үүний 70 хувийг оюутнуудад санхүүгийн төрөл бүрийн тусламж үзүүлэхэд зарцуулдаг бол 24 хувийг тэтгэлэгт өгдөг байна.


Вассарын коллеж

Хамгийн баян хүмүүс, элитүүдийн хүүхэд сурдаг энэ коллежийн жилийн төлбөр нь 49250 ам.доллар.


Бакнеллийн их сургууль

Жилийн төлбөр 48380 ам.доллар. Гэхдээ энэ төлбөрт дотуур байр, хоолны зардал ордог бол сурах бичиг, хувийн бусад зардлаа оюутан төлөх ёстой. Оюутнуудын 62 хувь нь 25 мянган ам.долларын санхүүгийн тусламж авдаг байна.


Колумбын их сургууль

Колумбад амьдралын түвшин харьцангуй өндөр болохоор сургалтын төлбөр нь 51886 ам.доллар. Гэхдээ дундаж оюутан жилд 30 мянган ам.долларын тусламж авдаг байна. Манай гаригийн шилдэг сургуулийн 20-т жагсдаг.


Карнеги-Меллоны их сургууль

Манай гаригийн хамгийн шилдэг сургуулийн тоонд ордог энэ сургуулийн жилийн төлбөр нь 40 мянган доллар.


Колгейтын Их сургууль

АНУ-ын Нью-Йорк хотод байдаг уран сайхны энэ сургуулийн жилийн төлбөр 39545 ам.доллар.


Гэгээн Жоны коллеж

Сурах бичиг, хоол, хувийн бусад зардал ороод сургалтын төлбөр нь 49513 ам.доллар. Нийт оюутныхаа 65 орчим хувьд нь 26 мянган ам.долларын санхүүгийн тусламж өгдөг.


Уэслианы их сургууль

Тус сургуулийн оюутан жилд 38900 ам.долларын төлбөр төлөхөөс гадна дотуур байрны зардалд 11 мянган ам.доллар төлдөг.

0 Сэтгэгдэл
Юу бичиж байгаагаа мэдэж байна уу. АНУ-н их сургуулиудын толбор ийм л байдаг шуу дээ. Ямар чиглэл мэргэжлээр суралцахаасаа хамаарч тухайн сургуулийн толбор нь оор байдаг. Жаахан уншиж судлаж байж бичээчээ.
Ih syrgyyli geed ihenh college baidag n yamar uchir bainaa
Yooy yumaa sain sudalj bichmeer yumaa. Columbia University of New York City shuu dee. Delhiin shildeg 10 surguulid bagtdag yum shuu.
hehe, Columbia University gedeg chini New York, US baidag suguuli shuu dee. Kolumbad amidraliin ortog ondor gej yu bicheed bainaa.
Хамгийн их уншсан