Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлгөөнд оролцож буй авто машины 30-40 хувийг зорилгогүй сэлгүүцэгчид унадаг гэнэ


Хотын төв замд түгжрэлийн бүсийн хязгаар тогтоож, тээврийн хэрэгслийг төлбөртэй зорчуулах тухай журам боловсруулагдаад байгаа. Энэхүү асуудлыг хотын удирдлагууд энэ сарын 13-ны өдөр хэлэлцэнэ. Хэрэв боловсруулсан журмыг НИТХ-ын тэргүүлэгчид баталвал, Баруун дөрвөн замаас Бөхийн өргөө, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар зэрэг замаар зорчиход тээврийн хэрэгслүүд 40-50 мянган төгрөг төлөх юм. Тэд энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээнд багтааж байгаа бөгөөд зайлшгүй дээрх арга хэмжээг авах үндэслэлийг ч тайлбарлаж байгаа юм. Гэвч Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр дээрх шалтгаануудын дунд “Иргэд хот дотор автомашинаа хөлөглөн зорилгогүй сэлгүүцдэг” гэсэн шалтгаан байгаа талаар мэдээллийн сайтад ярилцлага өгчээ. Тодруулбал, тэрбээр eagle.mn сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Замын цагдаа,  Нийтийн тээвэр, Авто замын газраас ирж байгаа дүн мэдээгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцэж байна гэсэн тоо баримт байдаг” гэжээ. Бид үнэхээр ийм судалгаа байдаг эсэхийг асуухаар ЦЕГ-ын Замын цагдаагийн газартай холбогдоход “Ийм судалгаа байхгүй. Хаанаас хийсэн ямар судалгаа ашиглаж ингэж ярьсныг мэдэхгүй” гэсэн юм. Тэгэхээр түүний түшиглэж ярьсан тоо баримт үнэн эсэх нь эргэлзээтэй. Юутай ч жолооч нар замын хөдөлгөөнд ямар зорилгоор оролцож байгаа нь хотын удирдлагуудад хамаатай байдаг бололтой.

0 Сэтгэгдэл
ENE ***** uy geed ***** baina aa!!!! Tegeed yaj amdrah um be....Selbiin guurnii shavar ARSLAN
Хамгийн их уншсан