Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөхрийнхөө цогцостой нэг жил хамт амьдарсан бэлбэсэн эхнэр


Луизиана мужийн Лафайетт хотын иргэн өөрийн нөхрийн сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд түүний цогцостой нэг жилийн турш хамт амьдарсан байна.  Бэлбэсэн эхнэрийн ярьснаар нөхөр нь нас барахдаа надаар шувуу хооллоорой гэж хүссэн гэнэ. 

“Миррор”-т мэдээлснээр АНУ-ын Лайфайетт хотын иргэн  54 настай Ила Соломоны гэрээс түүний нөхөр дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 88 настай Жеральд Гаванын цогцосыг олжээ. Цагдаагийнханд эмэгтэй миний нөхөр таван өдрийн өмнө нас барсан хэмээн мэдээлсэн ч цагдаагийнхан болоод эмнэлгийн шинжээчдийн үзсэнээр түүний нөхөр 10 гаруй сарын өмнө нас барсан нь тогтоогдсон байна. Ила мөрдөн байцаалтын үеэр өөрийн нөхөр Жеральдын цогцостой бараг жил хамт амьдарсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Би нөхрийнхөө сүүлчийн хүсэлтийг л биелүүлэхийг хүссэн юм” гэв. Ахмад дайчны сүүлчийн хүсэл нь ердөө л шувууны хоол болох байжээ.  54 настай Соломоныг Луизиана хотын хуулийг зөрчсөн хэргээр буруутгаад байгаа юм. Харин Соломон гэгч эмэгтэй чухам яагаад ийм хэрэг хийх болсноо хэвлэлийнхэнд ярьж, бүүр бичлэг хийхийг зөвшөөрсөн гэнэ.

Соломон хэвлэлийнхэнд ярихдаа “ Би АНУ-ын төлөө ийм их зүйл хийж бүтээсэн хүн нас барсныхаа дараа өөрийнхөө ганц хүслийг биелүүлэх эрхтэй гэж бодсон учраас л ийм алхам хийсэн. Тэр маань зүгээр шувууны хоол болохыг хүссэн юм шүү.  Би түүний хүслийг биелүүлэхийн тулд уг нь хээр хамт явж, нас барахад нь хээр тавихсан гэж хүсч байлаа. Гэвч тэр маань гэртээ нас барсан.  Тиймээс би хаалга цонхоо онгойлгоод түүний цогцсоор шувуу хооллохыг л хүлээдэг байлаа” гэжээ. Тус хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн ахмад Лафайетт орон нутгийн хэвлэлд өнөөдрийг хүртэл настны нас барсан шалтгааны тогтоогоогүй байна гэсэн аж.  Хэргийн гол учир нь нас барсан хөгшний тэтгэвэр тэтгэмжийг түүний бэлбэсэн эхнэр өнөөдрийг хүртэл авч байсан аж.  Харин одоо энэ бүх өрөө төлөхийн тулд өөрөө зээл авах шаардлагатай болсон хэмээн ярьж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан