Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын Ерөнхий сайд өөрийг нь шүүмжлэгч блогчдыг хоолоор хахуульдсан гэв үү?

Ийм нэртэй нийтлэлийг Оросын “asiarussia.ru” сайт дээр өөрсдийгөө С.Майдар, АРД гэсэн хүмүүс гаргасан байна. Ямар ч байсан Ерөнхий сайд Алтанхуягийн тойрон хүрээллийн хийж байгаа үйлдлийн талаар их зүйл мэддэг, нийтлэлийг монгол сайт дээр тавьбал удаалгүй авч хаях, сайтыг элдвээр дарамтлах магадлал их гэж үзээд албаар Оросы сайт дээр гаргасан бололтой. Ингээд уншигч танд энэ нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэе.

Монголын Ерөнхий сайд өөрийг нь шүүмжлэгч блогчдыг хоолоор худалдаж авахыг хүссэн үү?

Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ба түүний хувийн туслах Ууганаа нар олон нийтийг сүлжээгээр түүний эсрэг дайралт хийж байгаа твиттерийн хэрэглэгчдийг оройн зоогонд урьсан байна.

 

Твиттерийн хэрэглэгч Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хотоос холгүйхэн “Хаан жимс” нэртэй амралтын газар, зочид буудал ажиллуулдаг гэж хатуу шүүмжилж байгаа. Бүр тодруулбал энэ амралтын газрын муу ус нь Туул гол руу шууд урсан орж байна гэж шүүмжилж байгаа юм.

 Энэ үл хөдлөх хөрөнгө Алтанхуягийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй ч гэлээ голын эрэг дээрх энэ буйдхан газрын жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг бүгд мэднэ. Тиймээс л амралтын баазын муу ус гол руу урсан орж байна гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Ерөнхий сайдын эсрэг хөдөлсөн юм. Үүгээр ч зогсохгүй өнөгөрсөн долдугаар сард болсон Наадамын өмнө Туул гол үерлэхэд “Хаан жимс” амралтын газар усанд автсан. Үүний дараагаар байгаль орчинд учруулсан хохирлын талаар ихээхэн дуулиан шуугиан дэгдсэн юм.

 


Гэтэл өнөөдөр /долдугаар сарын 10-н/ Твиттерт Uuganaad гэсэн нэрээр бүртгүүлсэн хэрэглэгч энэ сүлжээн дэх Ерөнхий сайдыг хамгийн идэвхтэй шүүмжлэгчдийг нөгөө амралтын газраа оройн хоолонд урьсан аж. Тодруулаад үзэхэд Ууганаа нь Алтанхуягийн хувийн туслах юм байна.

 

“Хаан жимс”-т оройн хоол идсэний дараа Алтанхуяг өөрийн туслахийн хамт авахуулсан зургийг Uuganaad өөрийн хуудсан дээрээ байршуулсан байдал.

 Мөн орой Алтанхуягийн эсрэг ширүүн дайралт хийдэг идэвхтнүүдтэй хийсэн оройн зоогийн зураг.

 

Дараа нь түүний Твиттер дээрх хуудсан дээр Алтанхуягтай тэврэлдэн зогсох зураг гарч Ууганаа нь дор нь “Би зүгээр л найз нартайгаа оройн зоог барьсан юм” гэсэн тайлбар хийжээ.

 

Гэтэл яагаад тэр оройн зоог дээр нь Монгол улсын Ерөнхий сайд өөрийн биеэр очдог билээ? Тэрээр “твиттерийн сөрөг хүчин”-ий хүмүүстэй нэг ширээний ард тухлан сууж хуушуур зоогоолсон байх юм. Яагаад ч юм өөрийн туслахын “найз” нартай хамт зураг татуулж.

 

Энд гайхах зүйл байхгүй байж ч болох. Эсвэл Алтанхуяг ийм аргаар олон нийтийн сүлжээний идэвхтнүүдийн зүрх сэтгэлийг ходоодоор нь дамжуулан байлдан дагуулахыг хүсээ юу? Тэгвэл дараагнийн удаад “Хаан жимс”-д оройн зоог барих ээлжит хүмүүс нь “Фейсбүүк”-ийн дуулиантай хэрэглэгчид болох юм бол уу?

Эх сурвалж: http://asiarussia.ru/news/3897/

0 Сэтгэгдэл
өөөөөөөө хуушууранд яваад байхдаа яахав дээ алтанхуяг сүүхэйтэй ч нарийн ч юм аа хэнийг ямар хоолоор дайлахаа мэдэж байна шүү
IIM ARCHAAGUI TULGA TOIRSON BODOLTOI HUN E SAID BAINA GEDEG OLON ULSD SHIVSHIGEE TAIRJ BAIGAA MONGOL ULS ALDAR NER AMIN HUVIA BODSON LUIVARCHIN ALTANHUYG BAISAN TCAGT MONGOL ULS UUUR BUUR SHIVSHIGEE TARISAAR BAIH BOLNDOO ELBEGDORJOOOOOOOOOOO
muu novshiin altanhuyag uiliin uree ue damjin edleh bolnoo udamaaraa
muu novshiin altanhuyag uiliin uree ue damjin edleh bolnoo udamaaraa
манай хэвлэл мэдээллийнхэн хямдхаан бүр 1 ширхэг хуушуураар биеэ үнэлдэг болжээ.
манай хэвлэл мэдээллийнхэн хямдхаан бүр 1 ширхэг хуушуураар биеэ үнэлдэг болжээ.
Blogchidiin neriig ungaasan yumnuud hogiin tsarailchaad bj bgaag ni haraarai
Baas sheesee gol ruu arai ursgadag yum bish baigaa, maluud
teneg altangudas
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Хамгийн их уншсан