Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудын 108 төрхийг гэрэл зургаар харуулав

Монгол Улсын ШУА-ийн Түүхийн Хүрээлэн БНЧУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй "Монголын 108 төрх" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнд Чехословакийн археологич Лумир Йислийн хувийн архивт хадгалагдаж байсан  2000 гэрэл зургаас 108 гэрэл зургийг сонгон авч  дэлгэжээ.  Түүний 1957-1963 онд монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудыг анх удаа нийтийн хүртээл болгон толилуулж байгаа юм.

Монгол, Орхоны Түрэгүүдийн түүх судлаач, Чехословакийн нэрт археологич Монгол, Төвд, Япон урлагийн түүх судлаач Лумир Йисл нь эртний Түрэгийн жанжин Культегиний чулуун толгой олж томоохон олдвор хийсэн чехословак, монголын хамтарсан экспедицийн багийн ахлагчаар ажиллаж байжээ. Тэрээр 1957-1969 онд Монгол, Хятадад хийсэн судалгааны аялал, Европын музей дэх цуглуулгыг судласнаас туршлага авч бурхан шашны урлагийг гүнзгийрүүлэн сонирхож, судалжээ.
Лумир Йисл 1957, 1958, 1963 оны экспедицэд Б. Ринчен, Х. Пэрлээ, Н. Сэр-Оджав нартай аялж, ажилласан бөгөөд судалгааны ажлын хажуугаар судалгааны сэдэвтэй холбоотой зүйл болон Монголын тухайн үеийн аж амьдралын өнгөт ба хар цагаан олон гэрэл зураг авсан байна. Тэрээр зуурдаар нас барсан учир түүний Монголд авсан гэрэл зургийг хувийнх нь архивт хадгалсан байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан