Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алан хядагчид 700 гаруй хүнийг цаазалсан байна

Иракийн хойд мужууд ба Сирийн нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлт “Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ алан хядах байгууллага нь сүүлийн хоёр долоо хоногийн дотор Сирийн зүүн нутагт 700 гаруй хүнийг цаазалсан тухай Хүний эрхийг Сирийн мониторингийн төв байгууллага мэдэгдлээ.
Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд алан хядагчдын цаазалсан хүмүүсийн дийлэнх нь Дейр эз Зор мужид амьдардаг Аш Шеитат омгийн энгийн номхон иргэд. байсан гэжээ.

Аш Шеитат омгийн тэргүүн Рафаа Аакла аль Ражи өчигдөр бусад омгуудад хандан “ИЛЛУ” бүлэглэлийн эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдэн орохыг уриалав. Тэрээр “Бид бусад омгуудад хандан бидэнд туслахыг уриалж байна. Учир нь, дараагийн удаад тэдний ээлж ирнэ” гэжээ.
Лалын сунна урсгалын хэт явцуу үзэлтнүүдийн байгуулсан “ИЛЛУ” бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Сири ба Иракийн хил орчмын томоохон газар нутгийг мэдэлдээ оруулаад байгаа юм. Энэ болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тус байгууллагын байр суурь ихээхэн бэхжсэн тул Ойрхи Дорнодод төдийгүй Европын холбоо, АНУ-ын эсрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Америкийн тусгай албаны ажилтнууд үзэж байгаа аж.

Америкийн тагнуулын албад ИЛЛУ бүлэглэлийн гишүүдийн тоог урьд нь 10 мянга орчим гэж үзэж байсан ч сүүлд болж өнгөрсөн үйл явдлын дараагаар гишүүдийн тоо хавьгүй их гэж үзэх болжээ.
АНУ-ын тусгай албадын нэгэн төлөөлөгч нь “ИЛЛУ” бүлэглэлийг одоогийн байдлаар дэлхий дээр үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүдийн дотроос хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй гэж онцолжээ.

0 Сэтгэгдэл
АНУ өөрсдөө л тэднийг томруулсан. Ойрхи дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Сирийн Башар Асадын эсрэг бүхнийг турхирсаар байгаад эдгээр алан хядагчдийг томруулсан шүү дээ
Хамгийн их уншсан