Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

29 бог мал аянганд ниргүүллээ

Энэ зун байгалийн аюулт үзэгдэл Архангай аймагт олноор үзэгдлээ гэхэд буруудахгүй. Автомашин шидэхүйц хүчтэй салхи шуурга, тэмээний хорголын чинээ мөндөр, гэнэтийн аадар бороо гэхчлэн олныг сандаргасан хачирхалтай үзэгдэл болсоор байна. Уржигдар гэхэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо оржээ. Энэ үеэр Туулант багийн Бор Өлөн гэх газарт зусч байгаа малчин Б-ын 29 бог мал аянганд ниргүүлсэн байна.
Мөн борооны үеэр малчин Т-гийн таван ханатай гэр үерийн усанд урсаж дахин ашиглахааргүй болж. Тарианы өвөр гэх газарт малчин Б-ын 500 гаруй бог мал үерийн усанд урсаж хорогдсон харамсалтай явдал тохиолджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан