Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түймрийн улирал эхэлж байгааг анхааруулав

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хавар намрын улиралд ой хээрийн түймэр олонтаа гардаг. Тэгвэл намрын сар гараагүй байхад ойн түймэр гараад эхэлсэн тухай албаныхан мэдээлэв. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт энэ сарын 19-нд ойн түймэр гарчээ. Мэдээллийн дагуу уржигдар Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид түймрийн голомт руу явсан байна. Дээрх газар нь сумын төвөөс 70 километрийн зайтай, автомашинаар явах боломжгүй, хөвч тайга аж.
Одоогоор түймрийг унтраасан тухай мэдээлэл ирээгүй байна.
Энэ он гарсаар манай улсад 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсны долоо нь энэ сард гарсан аж. Намрын хуурайшилт эхлэхтэй зэрэгцэн иргэд самар, жимсэнд явах, аялал зугаалга хийх нь нэмэгддэг. Тиймээс ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг албаныхан анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан