Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр хүүхэлдэйн театрын хамт олон үнэ төлбөргүй тоглолт хийнэ

Өнөөдөр “Maxmall” дэлгүүрийн таван давхарт Хүүхэлдэйн театрын хамт олон багачууддаа зориулж үнэ төлбөргүйгээр тоглолт хийх ажээ. Тэд “Өнхрүүш” үлгэрээр хийсэн жүжгийг тоглох юм байна.

Түүнээс гадна “Жирхнүүд” киноны баатрууд “Maxmall” дэлгүүр хүрэлцэн ирж, бяцхан найзуудтайгаа зургаа авахуулах аж. Эцэг, эхчүүд өөрсдийн зургийн аппарат болон утсаар зураг авах боломжтой юм байна. Мөн зураг авч өгч, угаах үйлчилгээ ч ажиллаж байгаа ажээ.  Нэг өдөр дэлгүүр хэсэнгээ хүүдүүддээ үнэгүй хүүхэлдэйн жүжиг үзүүлж, өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжийг битгий алдаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан