Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн Департамент ажилтнуудаа ”Ice Bucket Challenge”-д оролцохыг хориглов


АНУ-ын Төрийн департамент Элчин сайдаас эхлээд бусад бүх ажилтнууддаа буяны "Ice Bucket Challenge" ажиллагаанд оролцон дээрээсээ ус асгахыг хориглосон байна.

Төрийн департаментын мэдээллийн албаны даргын орлогч Мари Харв сэтгүүлчдэд ярихдаа хилийн чанадад байгаа Америкийн элчин сайд болон Холбооны Засгийн газрын бусад албан тушаалтнуудад энэхүү буяны ажиллагаанд оролцохыг хориглосон гэдгийг хэлэв.

Учир нь, Засгийн газрын мөрддөг ёс зүйн хэм хэмжээний дагуу албан  тушаалтнууд ямар ч хүнлэг өгөөмөр, сэдэлтэй байлаа гээд хувийн байгууллагуудыг хөрөнгөжихөд туслах ёсгүй. Гэхдээ Төрийн департамент "Ice Bucket Challenge" арга хэмжээг ямар ч маргаангүйгээр буяны, хүмүүнлэгийн арга хэмжээ гэж тооцож байгааг онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгчид энэ хориг нь хамааралтай эсэх талаар Мари Харв тодорхой тайлбар өгсөнгүй. Барак Обама буяны ажиллагаанд оролцох уриалгыг дуучин Жастин Бибирээс хүлээн авсан бөгөөд Цагаан ордон Ерөнхийлөгчийг дээрээсээ ус асгахгүй, харин буяны санд хандив өргөнө гэж мэдэгдээд байсан юм.

Үүнээс гадны АНУ-аас Израйлд суугаа Элчин сайд Дэн Шапирод сахилга батын ямар нэг арга хэмжээ авах эсэхээ шийдээгүй байгаа аж. Шапиро хориг гарахаас өмнө хэдийн амжаад дээрээсээ ус асгасан төдийгүй АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Саманта Пауэрыг энэ аянд нэгдэхийг уриалсан ч Пауэр уриаг хүлээж аваагүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан