Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д хувийн компаниудын бонд их наяд хүрнэ


АНУ-ын хувийн компаниудын гаргасан бондын хэмжээ энэ он гарсаар 994,9 тэрбум ам.доллар хүрч, цаашдаа нэг их наяд ам.доллар болж нэмэгдэж магадгүй тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Америкийн эдийн засаг их хямралын дараа эргэн сэргэж байгаа тул компаниуд олон тооны шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт ихээр татаж байгаа нь энэ аж. Энэ их мөнгөнөөс шинэ үйлдвэр худалдан авах зэрэг үндсэн гол зардлаа санхүүжүүлэх зорилгоор гаргасан бондын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 хувиар нэмэгдэж, 40 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бонд гарган олсон мөнгөний үлдсэн хэсгийг буюу 315 тэрбум ам.долларыг өмнөх өр төлөх, өрийн хүү, хувьцааны ноогдол ашгийг төлөх, өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, өрийг дахин санхүүжүүлэх зэрэгт зарцуулж. Харин өрсөлдөгчөө худалдан авах, компаниуд хоорондоо нийлэхтэй холбоотой зардлыг дарахын тулд 109 тэрбум ам.доллар зарцуулжээ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан