Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Malaysia Airlines”-ыг нисгэгчид нь орхиж байна

Малайзын “Malaysia Airlines” компани сүүлийн зургаан сарын дотор тохиолдсон хоёр том ослын улмаас боловсон хүчний дутагдалд ороход хүрчээ. Нийтдээ 537 хүний аминд хүрсэн хоср том онгоцны сүйрлийн дараа тус компанийн нисгэгч, онгоцны үйлчлэгч нар ажлаасаа татгалзаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 200 хүн ажлаасаа гарах өргөдлөө өгчээ. Тэд ажлаас гарах болсон шалтгаанаа дахин нисэхээс айж байна, ийм эрсдэлтэй ажил хийхийг гэр бүлийнхэн зөвшөөрөхгүй байна гэх зэргээр тайлбарлажээ. Тэднээр зогсохгүй нийт ажилтнуудын дунд ийм айдас аль хэдийнэ үүсчихээд байгаа учир тэдний сэтгэл санаагаар дэмжихээр сэтгэлзүйчдийг хүртэл ажиллуулж байгаа аж.

Энэ хоёр осол гарахаас ч өмнө санхүүгийн байдал нь хүнд байсан тус компани өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн явсан MH370 чиглэлийн Бойнг онгоцоо 200 гаруй зорчигчтой нь алдаад одоо хүртэл хэрхэснийг олж илрүүлж чадахгүй байгаа бол өнгөрсөн долдугаар сарын 17-нд Амстердамаас Куала Лумпур руу нисч явсан MH 17 нислэгийн дугаартай 298 зорчигчтой онгоцыг Украйны газар нутаг дээр нисч явахад нь унагаж сүйрүүлсэн юм. Энэ хоёр явдлын улмаас “Malaysia Airlines”-ын 27 ажилтан амь насаа алдсан юм.
Нийтдээ 19500 ажилтантай тус компани дээрх хоёр ослын улмаас санхүү мөнгөний ихээхэн алдагдал хүлээсэн тул шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллахаар төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Малайзийн авиа компанийн экипажийн эрчүүд зорчигч бүсгүйчүүдийг бас хүчинддэг гээд байгаа. Муу ёр шүглсэн газар байх оо...
Хамгийн их уншсан