Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын засгийн газар кино урлагийг “боомилж” байна

Хятадын кино урлагийн хөгжлийг тольдож болох Бээжингийн индепендент кино наадмыг тус улсын Засгийн газраас цуцлах шийдвэр гаргажээ. 11 дэх удаагийн индепендент кино наадмын зохион байгуулагчдын мэдэгдэж буйгаар энэ сарыг дуустал үргэлжлэх байсан наадмыг цуцлах тухай шахалт, дарамт сүүлийн өдрүүдэд эрх баригчдын зүгээс ирэх болсон аж.
Өнгөрсөн жил “Цахилгаан тасарсан” гэх шалтгаанаар мөн цуцлагдаж байсан наадам уг нь Хятадын дэлгэцийн уран бүтээлчдийн хувьд дэлхий нийтэд бүтээлээ сонирхуулах цөөн боломжийн нэг. Гэсэн ч Засгийн газрын зүгээс кино наадмыг цуцалж үүндээ ямар нэг тайлбар хийгээгүй гэнэ.
Бээжин хотын захын дүүрэг болох Сонгжуанд байрлах кино наадам болохоор төлөвлөсөн барилгад нэвтрэхийг хориглож цэрэг, цагдаагийн ажилтнууд хамгаалж байгаа бөгөөд 30 гаруй найруулагч үзэгчийг саатуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан