Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ганга нуурын чуулган”-аас аялал жуулчлалын бүтээгдэхүүн шалгаруулна

Сүхбаатар аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын түшиц газар болгох зорилтын хүрээнд ёс заншил, өв уламжлал, зан үйлийг сэргээх зорилгоор “Ганга нуурын чуулган” нэртэй гар урлалын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдаан зарлалаа.
Зургаан сумын дунд зохион байгуулах уралдаанд язгуур гэр буюу хэлхээ тоонот Монгол гэрийн тавилга сэлт, эд өлгийн зүйл болсон авдар, ээрүүл, хэдрэг, эргэнэг, ширдэг болоод эмээл, хазаар, аяга зэрэг алт мөнгөөр урласан бүтээлүүдээрээ дархчууд өрсөлдөнө. Мөн Дарьганга цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж шилдгийг нь шалгаруулах бол ардын уламжлалт зан үйлийг илтгэх нүүдэл хийх, тосох ёсон, дуу хуур, бүжиг наадам зэрэг язгуур урлагийн төрлөөр ч өрсөлдөх гэнэ.
Уралдааны шилдгүүдийг жуулчны улирал дуусах үеэр буюу ирэх аравдугаар сарын эхээр шалгаруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан