Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экс Ерөнхийлөгчийг улсын нууц бусдад дамжуулсан гэж буруутгав

Египэтэд 2013 оны долдугаар сарын 3-нд болсон төрийн эргэлтээр унасан экс Ерөнхийлөгч Мухамед Мурсид төрийн нууцтай холбоотой бичиг баримтыг Катарт дамжуулан өгсөн хэмээх шинэ ял тулгажээ. Мөрдөн байцаалт нь Мурсийг Төрийн тэргүүний албыг хашиж байхдаа “Аль Жазира” сувгийн Катар дахь салбараар дамжуулан үндэсний аюулгүй байдалтай холбоотой бичиг баримтыг дамжуулан өгч Египетэд хохирол учруулсан гэж үзэж байгаа аж. “Лалын ахан дүүс” бүлэглэлээс нэр дэвшин ялсан Мурсийг сөрөг хүчний жагсаалыг дарах үеэр алан хядагчидтай хамтран ажилласан, цэрэг цагдаагийн албан хаагчдыг буудах тушаал өгсөн гэж буруутгаад байсан юм.

Энэ оны гуравдугаар сард Мурсийн нарийн бичгийн дарга Амин аль Серафийг Египетийн армийн зэвсэглэлтэй холбоотой нууц баримтыг “Аль Жазира” сувгийн Ерөнхий редакторт дамжуулсан гэж буруутгаад байсан юм. Нууц баримт авсан гээд байгаа “Аль Жазира” сувгийн редактор нь “Лалын ахан дүүс” бүлэглэлд томоохон албан тушаал хашдаг юм байна. Энэ оны зургаадугаар сард Египетийн шүүхээс “Аль Жазира” сувгийн гурван сэтгүлчид алан хядагчдыг дэмжсэн гэж тус бүрт нь долоон жил хорих ял оноосон юм.

“Аль Жазира” сувгийг 1996 онд Катарын Эмирийн тушаалаар байгуулж байв. Афганистанд эвслийн цэргийн хүчний агаараас болон хуурай замын хүчнээс өгч байгаа цохилтын талаар сурвалжлага хийж, Осама бин Ладены мэдэгдлийг эфирээс цацдаг болсны дараа олон улсад нэрд гарсан юм. Одоо Америк, Европ, Африк, Ази тивээс мэдээ сурвалжлага явуулдаг, хүүхэд, залуучууд, спортын сувагтай.

Ирак, Сирид сүүлийн үед лалын хэт явцуу үзэлт алан хядагч бүлэглэлүүд эрс идэвжин томоохон газар нутгийг эзлэн, лалын вант улс байгуулсан тухай зарласан. Ингэж үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлэхэд гадаадын санхүүжүүлт нэн чухал нь мэдээж. Зэвсэг, сум худалдан авах, өөрийн эгнээнд байлдаж байгаа хөлсний цэргүүдэд цалин өгөх, хоол хүнсээр хангах, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх гээд алхам тутамд асар их мөнгө шаардлагатай нь ойлгомжтой. Зарим шинжээчид лалын хэт явцуу үзэлт бүлэглэлүүдийн гол спонсор нь Катар гэж шууд мэдэгдэж байгаа. Иймд Катартай холбоотой гэж үздэг “Аль Жазира” суваг ба олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудад олон улсын зүгээс ирэх шахалт, дарамт нэмэгдэх бололтой.
Катар ба “Лалын ахан дүүс” байгууллагын тухайд 2013 онд Египетэд цэргийнхэн төрийн эргэлт хийхэд тус сувгийн 20 сэтгүүлч нэг дор халагдах өргөдөл гаргаж, олон нийтийн анхаарлыг татсан юм. Шалтгааныг тодруулахад Катарт байрлах сувгийн удирдлага нь Египетийн үйл явдлыг “Лалын ахан дүүс” байгууллагыг зөвхөн дэмжиж, сайшаасан өнцгөөр харуулахыг шаардсан гэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан