Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Iphone 6-г ирэх сарын 9-нд танилцуулна

"Apple" компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах хэвлэлийн хурлын урилгаа тараажээ. Урилгад бичсэнээр бол тэд ирэх сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. Олон нийтийн хүлээж байгаагаар iPhone 6-г энэ хурлаар танилцуулах бололтой. Гэхдээ Apple уламжлал ёсоор энэ талаар нууцалсаар байна. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар энэ өдөр iPhone 6-гаас гадна iWatch-ийн шинэ загварыг ч бас танилцуулах аж. Хэвлэлээр тарсан баттай бус мэдээллээр "Apple" iPhone-ийн хоёр өөр загварыг нэг дор танилцуулах сураг байна. Түүний нэг нь 4,7 инч, нөгөө нь 5,5 инч дэлгэцтэй гэж мэдээлж байгаа юм. Энэ нь 4 инчийн дэлгэцтэй одоогийн хамгийн сүүлийн үеийн загвар болох iPhone5S-ээс хавьгүй том гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан