Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуй гэсэн шийдвэр гаргалаа

Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцлээ. Тэрээр “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж намайг ЗТБХБ-ын сайд байхдаа төмөр замын нууц гэрээ байгуулсан” гэж хэвлэлээр мэдээлэл түгээж, нэр төр, алдар хүндэд минь халдлаа хэмээн шүүхэд хандсан. Харин шүүх эл нэхэмжлэлийг нь хэлэлцээд Ц.Нямдорж сайд төмөр замын нууц гэрээтэй холбоотой худал мэдээлэл түгээсэн учир хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуй гэсэн шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүнийг “Энержи Ресурс” компаниас авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аар шалгуулсан. Тус газрынхан тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэсэн боловч Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон юм.    

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан