Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Харь гаригийн хүнийх байж болох олдворууд

Манай гариг дээр харь гаригийнхан ирж байсан гэдгийг өнөө хүртэл баримтаар хараахан нотолж чадаагүй л байгаа. Гэхдээ л элдэв цуу ярианы зэрэгцээ үнэхээр манай хүмүн төрөлхтний биш гэмээр олдворууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсоор....

Данид

Данийн Зеландия арал дээр Ольстикке тосгонд ажиллаж байсан ажилчид нэг барилгын усны хоолойг солих үедээ  2007 онд ер бусын сонин гавлын яс олсон.

 Тэд эхлээд үүнийгээ адууны гавал гэж байсан ч сүүлдээ хүнийхтэй төстэй юм гээд гайхахдаа эрдэмтдэд өгчээ. Шинжилгээгээр энэ амьтан 1200-1280 оны хооронд амьдарч байсныг тогтоож. Гэтэл энэ тосгонд усны хоолойг анх 1900 онд тавьсан байдаг. Тэгэхээр гавлыг бүр эрт олж хадгалж байгаад  тэнд нуусан байж таарна.
Хамгийн сонирхолтой нь хүний гавлаас 1,5 дахин том энэ гавал сүүн тэжээлтнийх аж. Нүдний ухархай нь маш том болохоор энэ амьтан харанхуйд маш сайн хардаг байсан байж таарна.
Юутай ч Даниас олдсон энэ гавлын яс өнөө хүртэл хүн судлаачдын хамгийн тайлж чаддаггүй оньсого хэвээр байсаар байна. Манай дэлхийнх юм бол аварга биетэн, үгүй бол өөр гаригаас ирэгсдийн гавлын яс болов уу.

Болгарт

2001 оны тавдугаар сард болгарын Пловдив хотын нэгэн иргэн бас л нэг сонин гавлын яс олжээ. Энэ гавлын яс данийнхыг бодвол жижиг бүр хүүхдийн толгойноос томгүй, ердөө 250 грамм жинтэй гэнэ.

Софийн их сургуулийн Хувьсал болон харьцуулсан анатомийн мэргэжилтэн доктор Даниело Пешев  үүнийг бүх талаас нь судалж үзээд ийм гавалтай амьтан манай дэлхий дээр байхгүй, өмнө нь ч байгаагүй  гэсэн дүгнэлтэд хүрчээ. Рентген судлаач Ангел Томов ч гэсэн үүнтэй санал нэг байгаа юм.
Энэ гавлын нэг онцлог нь хүнийхээс огт өөр, гавлын дээд талд хоёр хувагдсан мэт хавтгай дээвэр мэт бүрхүүлтэй. Өөрөөр хэлбэл энэ хавтгай нь дундуур нь хөрөөдсөн мэт. Энэ гавлын ясаа худалдаач гэсэн санал гадаад дотоодоос хэдэн зуугаараа ирсэн ч худалдаагүй ямар нэгэн шинэ мэдээлэл нээлт дуулдалгүй 10 жил өнгөрөөд байна.

Перуд

Саяхан Перуд хүнийх баймаар атлаа асар том толгойтой хоёр араг яс олсон байна. Куско хотын музейн хүн судлаач Ренато Рикельме өөрийнхөө олдворыг “Аугаа их харь гаригийн хүн” гэж байна. Тэрээр энэ олдвороо Перугийн өмнөд нутаг дахь хүний гараар бүтээгүй гэмээр алдарт том том зураг бүхий Наскагийн тэндээс олсон гэнэ.

Эхний араг ясны толгой асар том духнаас эрүү хүртлээ 50 см орчим, нүд нь ерийн хүнийхийг бодвол арай өргөн, гавал нь хойшоо урт. Баруун талын ухархайнд нь  нүдний зарим эд эс үлдсэн байгаа болохоор үүгээр нь ДНК-ийн шинжилгээ хийж болно гэж үзэж байгаа.
Хоёр дахь муми болохоор толгойтойгоо нийлээд ердөө л 30 см болохоор төрөөгүй хүүхдийнх байж болохоор. Гэхдээ л шүд нь яг л том хүнийх шиг, харин зулай нь битүүрээгүй.
Рикельмегийн хэлснээр бол үүнийг судлахаар Орос, Испаниас гурван ч хүн судлаач ирсэн гэнэ. Тэд бас л энэ бол хүнийх биш, харь гаригийн хүнийх байх гэсэн таамаглал дэвшүүлжээ. Одоо ид судалцгааж байгаа юм байна.

Орост

2006 оны намар тэтгэврийн хөгшин Калининград мужийн Татьяна Мурачинская нөхөр, найзуудынхаа хамт Озерко тосгоны орчим амарч усанд орж байгаад элсэн дээр нэг сонин зүйл байхыг хараад гавлын яс байх гэж бодож. Нүд хамар байдаг газарт нүх, үнэхээр л гавал шиг атлаа ромбо хэлбэртэй, чих байдаг газарт нь нүхтэй юм гэнэ. Бас хүзүүний ясны үлдэгдэл ч байж.  
Гэхдээ энэ удаа энэ олдворыг эрдэмтэд нэг их сонирхсонгүй, харин Татьяна Мурачинская үүнийгээ хадгалсаар, сэтгүүлчид л баахан сонирхож хэвлэлээр шуугьжээ.

Астрахань мужид бас л саяхан Сахмосделка суурингийн дэргэд археологийн малтлага хийж байсан хүмүүс бас нэг сонин гавлын яс олжээ. Яг л хүнийх шиг атлаа хэмжээгээрээ том гэнэ. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ гавлын дух нь хоёр хэсэг юм байна. Харин хүнийх бол нэг цул байдаг юм байна. Гавлаар нь хэмжихэд энэ “хүн” ердийн хүнээс хамаагүй том байсан  бололтой. Эрдэмтэд бас л маргалдаж нэг хэсэг нь харь гаригийн хүнийх гэж байхад нөгөө зарим нь харь гаригийнхны хийсэн туршилтын явцад гаргаж авсан генийн өөрчлөлттэй хүнийх гэж байгаа гэнэ. Эртний хүмүүсийн “усны эзэн” гэж нэрийддэг байсан харь гаригийнхан хүмүүстэй шууд биш бэлгийн харьцаанд орж аажмаар өөрсдийн үр хөврөлийг хүмүүсийн өндгөн эстэй нийлүүлж зохиомлоор үр тогтоон ийм “хүн” гарган авсан гэж тэд үзэж байна.
Нөгөө талаас харь гаригийнхан манай дэлхий дээр ирж байсан юм бол нэг биш удаа ирж бууж заримдаа осолд орж байсан хэрэг. Түүний үлдэгдэл гавал, яс байж болох юм гэж байгаа юм байна. Үнэхээр ч 1947 онд АНУ-д харь гаригийн хөлөг буудаж унагалаа гэдэг шиг нисч буух үедээ осолд орж амь эрсдэх явдал байгаагүй гэх баталгаа байхгүй юм чинь.
                                                                                Василий МИЦУРОВ

1 Сэтгэгдэл
Маш сонирхолтой санагдлаа харийнхан байдаг гэсэн итгэл минь ихэслээ.Маш их баярлалаа 😊
Хамгийн их уншсан