Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн Душанбед гурван талт уулзалт хийнэ


Монголд 14 хоногийн зөрүү­тэй­гээр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу­тин нар айлчилсан билээ. Олон улсад улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй Монгол Улс хэд хэдэн томоохон асуудлыг тохиролцож гэрээ байгуулж чадсан нь дэлхий нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй Монгол руу татсан билээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд гурван улсын тэргүүний уулзалт болох тухай, тэдний уулзалтаар ямар асуудлыг ярьж тохирч болох тухай таамаг мэдээлэл багагүй цацсан. Тэгвэл гурван улсын тэргүүн Улаанбаатарт уулзаж чадаагүй ч энэ сарын 11-12-нд Душанбед гурван талт уулзалт хийхээр болсон байна. Өнгөрсөн тавдугаар сард Шанхайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзаж, Монголд айлчлах тухай яригдаж байхад магадгүй нэг өдөрт айлчилж болзошгүй тов гарч байж. Үүнийг үндэслээд Улаанбаатарт Монгол, орос, Хятадын гурван талт уулзалт хийх санаачилгыг Монголын Ерөнхийлөгч гаргасан аж. Гэвч БНХАУ-ын дарга болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар 14 хоногийн зайтай манай улсад ажлын айлчлал хийсэн учраас гурван улсын уулзалт хийх боломж олдоогүй юм. Харин хэдхэн хоногийн дараа Тажикстаны нийслэл Душанбед болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад гурван улсын төрийн тэргүүн оролцох юм. Энэ үеэр гурван улсын төрийн тэргүүн гурван талт товч уулзалт хийж хэдэн жилийн давтамжтай хэдийд Улаанбаатарт уулзаж болох уу, уулзалтаар юу ярилцах вэ гэдгээд ярилцахаар болсон байна. 

Энэ нь 1915 оноос хойшхи гурван улсын төрийн тэргүүний анхны албан ёсны уулзалт болох аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан уулзалтад бэлтгэж байгаа гэнэ. Хэдийгээр товч ч гэлээ өндөр ач холбогдол бүхий уулзалтад  Монгол Улс өөрийн гэсэн байр суурьтай оролцох ёстой. Гурван улсын төрийн тэргүүнд ярилцаж тохирох бүс нутгийн шинжтэй болон аюулгүй байдлын олон чухал асуудал бий.

0 Сэтгэгдэл
Гурван улсын гэрээ хэмээх Монгол үндэстэний хувьд гутамшигт гэрээ 1914-08-26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилсэн юм. Энэ гэрээгээр бид Өвөрмонголчууд болон бусад монголчуудаа алдсан шүү дээ. Дахин бузарын Хиагтын гурван улсын гэрээ шиг юм дахин бүү давтагдаасай.
Шхаб д ор гэжзаамдахаар Элбэг, МУ -ыг барьж егеед
America zuirlen uzuuljiine gnee Estonia-estoi-must「tgel blo」
Хамгийн их уншсан