Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төгөлдөр хуурч С.Одгэрэл ”Pianissimo” тоглолтоо толилуулна

Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн "Pianissimo" хэмээх төгөлдөр хуурын тоглолт энэ сарын 20-нд Улсын филармонийн тайзнаа болно.

Түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж тоглох юм. Үүний дараа ДБЭТ-ын залуу гоцлол дуучин сопрано Б.Энхнарантай хамт Петр.Чайковскийн "День Ли Царит" болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн "Висси Д"артэ" ариг хамтран дуулж, хөгжимдөх гэнэ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн төгөлдөр хуурт зориулсан "Буриад бүжиг", Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", "Сэрсэн тал" бүтээлүүдээр үргэлжлэх юм байна. Тоглолтын тасалбарыг “HI-FI records” болон “Оrange records”-ын салбаруудаар, мөн “Centraltower”-ын хоёрдугаар давхарт байрлах “DAMIANI”-д худалдаалж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан