Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7/29 ба 12/43 дугаар тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд:


Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан хэсэгчилсэн талбайн багц материалыг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Хэсэгчилсэн талбайн багц материалд дараах бичиг баримтууд багтсан болно. Үүнд:
Холбогдох журам, тогтоол
Байршил, тухайн байр­шилд хийгдсэн загвар төсөл
Төслийн ажлын даалгавар
Төлбөрийн данс: Төрийн сан банк 200051029 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар болон хэсэгчилсэн талбайн нэр, дансыг тодорхой бичих/
Хоёр. Урилгын багц материалыг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэг­жүүлэх саналаа битүүм­жилсэн байдлаар нэг хувийг 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагаас өмнө Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд ирүүлнэ.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
2. Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
3. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
4. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон гэрээ, зээлжих эрх, банкны баталгаа болон түүнтэй адилтгах баримт бичиг/
5. Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадав­хийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирд­лагын багийн танилцуулга/
6. Шүүхийн тодорхойлолт
7. Газар чөлөөлөх төлөвлөгөө, 7 хоногоор гаргасан графикийн хамт
8. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
9. Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотой оршин суугчдыг төсел хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
10. Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
Эдгээр бичиг баримтуудыг монгол хэл дээр үйлдсэн байна. Төсөл хэрэгжүүлэх санал ирүүлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн эрхтэй байх
Гадаадын этгээд Монгол улсад бүртгэлтэй байх /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, эсвэл дотоодын аж ахуйн нэгжтэй түншлэлийн гэрээ хийсэн байх/
Гурав. Төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 15:30 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан Гэр хорооллын хөгжлийн газрын хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын этгээдэд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
                        

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, наймдугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө-20, Нийслэлийн төр захиргааны V байр, Гэр хорооллын хөгжлийн газар 104 тоот
Утас: 70110733 /ажлын цагаар/
Вэб сайт: www.ger.ub.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан