Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Арвин: Оршин суугчдын оролцоо тааруу бол СӨХ муу ажилладаг


Өнөөдөр манай улсад нийт 766 СӨХ/Сууц өмчлөгчдийн холбоо/ ажиллаж байгаагийн 682 нь нийслэлд бий. Тэдний 50 нь Дээд зөвлөлдөө гишүүнээр бүртгүүлжээ. Зөвлөл нь СӨХ-дын үйл ажиллагааг сэргээх, тулгамдсан асуудлаа хамтран шийдэхийн төлөө байгуулагдсаныг албаныхан онцолдог. Дээд зөвлөлийнхөн Төрийн ордонд СӨХ-ны эрх зүйн болон цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Арвин уг зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.

-Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл, оршин суугчидтай хэлэлцүүлэг хийх болсон шалтгаан нь юу вэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд орсноор иргэд бид бүгдээрээ өмчтэй болсон. Нийгмээс авсан тэр өмч нь мал, орон сууц гэсэн хэлбэртэй байгаа. Тэгэхээр иргэн бүр орон сууцтай болохоор цаашид яаж авч явах, ашиглах вэ гэдэг нь өмчтэй болсон иргэдийн асуудал болсон. Яагаад гэхээр төр хувийн өмч рүү орохгүй гэдэг Үндсэн хуулийн заалт байдаг. Тийм учраас иргэд орон сууц, өмчөө хэрхэн авч явах вэ гэдэг асуудал тулгамдахад тухайн үеийн УИХ-аас Орон сууцны дундын өмчлөлийн тухай хууль гаргаж, 2001 онд баталсан. Өнөөдөр хүртэл энэ хууль хэрэгжээд ирсэн ч үүнийг таниулан, сурталчлах ажил муу байна уу, иргэд өмчөө хайрлахгүй байна уу гэмээр хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Гэхдээ бид сүүлийн үед тодорхой хэмжээний өөрчлөлт, ахиц гаргахын төлөө ажилласан. Түүнийхээ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

-Тэгэхээр салбарын хуулийг илүү сайжруулах, өөрчлөн боловсруулах шаардлагатай болсон гэсэн үг үү?
-Нэгэнт хууль гарсан улам боловсронгуй болгох шаардлага бий. Нөгөө талаас иргэд өөрийнхөө өмчийн төлөө ажиллаж, тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулах ёстой. Тэр болгон хариуцлагатай ханддаг иргэн цөөн байна. Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллагыг төрийн статустай, дээрээс удирддаг юм шиг иргэд, хэвлэл мэдээлэл ойлгож, шүүмжлээд байгаа.
СӨХ юу ч хийхгүй байна гэдэг. Хэрэв танай СӨХ юу ч хийхгүй байгаа л бол тэнд хамрагдах иргэд өмчийнхөө төлөө санаа тавихгүй байна гэсэн үг. Хүмүүс иргэнийхээ үүргийг биелүүлж СӨХ-ны хуралд оролцдоггүй, мөнгө төлбөрөө өгдөггүй нь асуудал болдог. Ер нь, анзаараад байхад хамтын, дундын байгууллагаа шүүмжилж, өөлж байгаа хүмүүс ихэнхдээ СӨХ-ны мөнгө төлдөггүй хүмүүс байдаг юм. Миний бодлоор ийм дүгнэлт гарсан. Дундынхаа өмчлөл, орцны ажил, цэвэрлэгээнд санаа тавьдаггүй тэр хэсэг хүн л СӨХ-гоо шүүмжилж, эсэргүүцэж байгаа юм.

-СӨХ гэдэг байгууллага чухам яаж бүрдэж бий болдог юм бэ?
-Уг нь, СӨХ-г бүрдүүлэхэд оршин суугч иргэд өөрсдөө сайн дураар эвлэлдэн нэгдэж, гэрчилгээгээ авах ёстой. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны барилга хүлээн авах улсын комисст СӨХ-ноос нэг төлөөлөл оролцуулъя гэж хуулийн төсөлд оруулсан. Манайд барилгын салбар эрчимтэй хөгжөөд нэг жилийн дотор л орон сууц ашиглалтад оруулдаг болчихлоо. Гэтэл ашиглалтад хүлээн авснаас хойш зуу, мянган жилд ашиглалтыг яах вэ гэдгээ шийдэх хууль, эрх зүйн орчин алга. Өнөөх барилга барьсан компани нь өөрсдөө СӨХ болчихсон, иргэдээс үргэлжлүүлээд мөнгө аваад явдаг болчихсон. Үүнийг зохицуулдаг юм алга. Иргэд нь ч ороогүй орон сууцанд СӨХ-ны гэрчилгээ олгоод байдгийг болиулах хэрэгтэй. Тэр СӨХ нь айл өрхөөс 100 ам.доллар, 300 ам.доллар авдаг, түүнийг нь шинээр орсон айлууд төлөөд явдаг гэхчлэн асуудлыг шийдэх ёстой.
Нөгөөтэйгүүр үүнтэй холбогдуулж СӨХ ердөө хуралдаж чаддаггүй нэг асуудал бий. Хуралд оршин суугчид хангалтгүй ирдэг учраас л СӨХ-ны даргаар олигтой хүн сонгож чаддаггүй. Байрны идэвхтэй 10 хүн цуглаад Доржийг дарга болгочихдог. Бусад олон зуун хүн түүнийг мэддэггүй, таалагддаггүй асуудал үүсдэг. Тиймээс СӨХ-ны хуралд бүгд ирж чадахгүй хэдий ч тухайн орон сууцны таван өрхөөс нэг, нэг төлөөлөгч тэр хуралд заавал оролцуулдаг болох, тэгж байж хурлыг хүчин төгөлдөрт тооцно гэж өөрчлөхөөр болсон. Өнөөх орон сууцаа төлөөлөн оролцсон таван хүн орон сууцныхаа өрхүүдэд СӨХ-ны хурлын үр дүнг танилцуулдаг байхаар зааж өгвөл болох юм гэж үзсэн.

-Орон сууцны ашиглалт, ариун цэврийг хариуцдаг гэдгээс илүү зүйл мэдэхгүй юм. СӨХ-ны үүрэг зорилго нь юу вэ гэдгийг мэдэхгүй хүн олон байдаг?
-Манай улсад Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллага үүсээд 15 дахь жилдээ орлоо. Хамгийн анхны СӨХ 1997 онд байгуулагдсан байдаг. Иргэд оршин суугчид СӨХ гэдэг байгууллага юу хийдгийг ерөнхийд нь мэдэх байх. Энэ бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуулийн дагуу хариуцан, хамгаалах үүрэгтэй. Ерөнхийдөө тэнд оршин суугаа иргэдийн аюулгүй, тухтай сайхан амьдрах нөхцөл хангахын төлөө СӨХ байдаг. Чухам юу юуг хариуцах вэ гэхээр хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж зааж өгсөн. Үүнд, орцны хаалга, дээвэр, цонх, халаах хэрэгслүүд, гэрэлтүүлэг, лифт. Нэмээд халуун, хүйтэн усны магистраль шугам сүлжээний тодорхой хэсгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцна. Шугам сүлжээний тухайд айлын гэрт байгааг тухайн өрх хариуцна. Тэндээс анхны хаалт хүртэлхийг СӨХ, анхны хаалтаас ЦТП хүртэл Орон сууц, нийтийн аж ахуйн газар, ЦТП-гээс цааш дулаан үүсгэгч компани хариуцан ажилладаг юм. Үүнээс гадна харуул хамгаалалтын ажлыг СӨХ гүйцэтгэнэ. Гуравдугаарт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил нь СӨХ-нд хамааралтай. Дээр дурдсан дундын өмчлөлийн эд хөрөнгүүдийг арчилж, цэвэрлэхийн хамт аж ахуйн нэгж хааш хаашаа 50 метр зай талбайг цэвэрлэх үүргийг давхар хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гадна талбайн цэвэрлэгээг СӨХ хариуцаж, түүнийг гүйцэтгэх ёстой.

-Энэ олон үүрэг, ажлаас аль нь хамгийн хэцүү, бэрхшээлтэй нь?
-Лифтийг бүрэн байлгаж хамгаалах, ашиглалтад хад­галах нь хамгийн хүндрэл­тэй. Бас дээврийг эвдрэл, цоо­ролгүй бүтэн байлгана гэдэг хэцүү. Подволь дахь халаалтын болон хэрэгцээний халуун хүйтэн усны магистралийн шугам сүлжээг аюулгүй байлгах нь их хүндрэлтэй. Оршин суугчид маань хуулиа, эрх үүргээ өөрсдөө сайн ойлгоод ерөнхийд нь оролцдог баймаар. СӨХ жил болгон үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний хурал хийдэг. Түүнд оролцоод санаа, бодлоо нэмэрлээд явбал СӨХ гэдэг найдвартай ажиллах бүрэн бололцоотой.

-Хуулийн төслийг өөрчилж байна, СӨХ ч ихэнхдээ муулуулж харагддаг. Тэгвэл та Дээд зөвлөлийн тэргүүний хувьд асуудлыг шийдэх гаргалгаа олж харсан байх?
-Мэдээж СӨХ-ны ажил сайн, муу янз бүр байгаа. Хөрөнгө мөнгөтэй бол хаана ч ажил сайн явна шүү дээ. Жишээ нь, 300 ам.долларын төлбөртэй СӨХ-ны ажил их сайн байгаа. Өнөөдөр ихэнх СӨХ-г харахаар орцоо дагасан төлбөр л авдаг. Эргээд сонгоод гаргаад ирсэн дарга нь хөрөнгө мөнгө дутуу учраас урамгүй, ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Иргэд нь итгэхээ больдог. Ийм нөхцөл байдлыг УИХ-ын гишүүд, бид харж үзсэн л дээ. Тэгээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлуулахаар Засгийн газарт өгсөн, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Хөрөнгө мөнгө дутмаг байдлаас болж ажиллаж чадахгүй байгаа энэ нөхцөл байдлыг анх хувьчилсан ёсоор нь зөв хэлбэрт оруулах шаардлагатай. Тэр ч утгаараа орон сууцанд ашиглах ус, цахилгаан, дулаан зэрэг нь манай дундын шугамаар явж байгааг анхаарах хэрэгтэй. Бидэнд хувьчлагдсан энэ дундын шугамын мөнгийг 100 хувь улс авчихдаг. Уг нь, дундын шугамын мөнгийг СӨХ-нд үлдээх ёстой юм. Тэгэхдээ бүгдийг нь биш, хагасыг нь биш, ердөө найман хувийг л бидэнд өгөөч ээ гэж хэлж байгаа.

-Тэгэхээр оршин суугч­дад ирэх ёстой мөнгийг улс тэр чигт нь авчихдаг байх нь ээ?
-Улс тэр мөнгөнөөс буцааж гаргадаг л даа. Гэхдээ зөвхөн конторт өгдөг юм билээ. СӨХ, контор хоёр тусдаа байгууллага шүү дээ. Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг конторынхон дандаа төлбөртэй хийдэг шүү дээ. Үнэгүй засдаг нэг ч контор байхгүй атал иргэдийн дундын өмчийн төлбөрийг улс хурааж аваад, буцаагаад конторт өгөөд байгаа хэрэг. Бид энд конторын мөнгийг битгий өг гэж хэлээгүй, харин төлбөрийн найман хувийг л манайд өгдөг болчихвол СӨХ гэдэг байгууллага сэргээд ирнэ ээ гээд байгаа юм. Засвар, үйлчилгээ, тохижилт, арчилгаа, цэвэрлэгээгээ хангалттай сайн хийгээд бүр хуримтлалтай болох боломж бүрдэнэ гэж харсан. УИХ-аас үүнийг шийдэж өгвөл СӨХ цаашид оршин тогтноно. Өнгөрсөн олон жил дээрх шиг шударга биш аргачлалаар ажиллаж иржээ.

-Хэлэлцүүлэгт орж бай­гаа хүмүүсийн дунд оршин суугчид ч байна. Тэд гэрийнх нь цонхыг хаагаад байшин барьчихдаг гэж их гомдоллолоо. Үүнийг СӨХ-ны түвшинд зохицуулах боломж бий юу?
-Иргэд, оршин суугчид, СӨХ-ны төлөөлөгчид орон сууцанд ойрхон барилга, байшин бариад байна гэж ярилаа. Энэ юутай холбоотой гэхээр нийтийн эзэмшлийн талбайг хувьчилж өгөхгүй байгаатай холбоотой. Сая Бат-Үүл даргатай СӨХ-ны захирлууд уулзсан. Тэгэхэд манай барилгын ядаж 100 метр доторх газрыг иргэдэд өмч болгож өгөөч гэсэн юм. 50-100 метр газрыг нь хувьчилчихвал тэнд ямар нэг компани дураараа, дайрч ирээд барилга босгож чадахгүй. Иргэд тэнд тохьтой амьдрах орчноо бүрдүүлээд явъя гэхээр төр хувьчилж өгөхгүй байна. Нэгэнт төрийн мэдлийн, нийтийн эзэмшлийн тэр газарт оршин суугчид эрх мэдэлгүй учраас төрийн нэр зүүсэн Засаг дарга нар 50 метр дотор ч хамаагүй, цонхонд нь тулгаад барилгын зөвшөөрөл өгөөд байгаа хэрэг. Нийтийн эзэмшлийн талбай Үндсэн хуулиараа төрийн мэдэлд байгаа юм бол тэнд тоглоомын талбай, ахмадын нарлах суудал, ногоон байгууламж хийж, хамгаалах ажлыг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, өнөөх хэсгийн дарга, хорооны Засаг дарга нарын ажил юм. Гэтэл иргэд СӨХ-ноос тэр хариуцлагыг нэхээд байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны ажил биш юм шүү дээ.

-Сууц өмчлөгчид сайн дураараа нэгдээд дундын өмчлөлөө хэрхэн ариг гамтай ашиглах вэ гэдгээ СӨХ-гоор шийддэг юм байна. Тэгвэл тэр холбоог ямар хүн удирдвал илүү сайн юм бол?
-Орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалтын мэргэжилтэй хүнийг СӨХ-ны захирал болговол их сайн ажиллаж байна гэдэг. Гэвч манай улсын бүх СӨХ-нд тийм мэргэжлийн хүн байхгүй шүү дээ. Тийм учраас хууль ёсоор цугларсан хүмүүс хоорондоо би, чи гэж байгаад л нэгийгээ даргаар сонгоно. Тэр хүнийг яах вэ гэдэг асуудал үүснэ. Өнөөдөр манай СӨХ-ны Дээд зөвлөл гэдэг байгууллага яагаад байгуулагдсан юм бэ гэдэг нь энд учир нь тайлагдана. Уг нь хуулиараа бол СӨХ-ны Дээд зөвлөл гэдэг байгууллага удирдана гэж байдаггүй. Манай холбоодын захирлууд нэгдээд энэ зөвлөлийг байгуулахдаа шинээр сонгогдсон захирал, дарга нарт туслах, зөвлөх, гүүр болох, чиглүүлэх зорилгоор байгуулсан. Энэ үүргийг Жигжид гуай маш сайн гүйцэтгэж ирсэн юм билээ. Тэгэхээр энэ байгууллага та бүгдэд яаж туслах вэ гэхээр сургалтад хамруулж, сертификат өгнө. Мөн дэмжиж тусалж явах юм. Үнэхээр болж, бүтэхгүй бол дахин хурал зарлаж, захирал сонгох шаардлагатай болдог. Ингэхгүй бол манайхан сонгосон даргаа бөөнөөрөө загнаж, зэмлээд, нөгөө хүн нь ч учраа олдоггүй.

0 Сэтгэгдэл
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос
Хамгийн их уншсан