Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол нугараачид Олон улсын циркийн тэмцээнд ур чадвараа сорьж байна

ОХУ-ын Москва хотод "IDOL 2014" Олон улсын циркчдийн тэмцээн өчигдөр эхэллээ.

Хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны циркчид циркийн олон төрлийн үзүүлбэрээр оролцож буйгаараа онцлогтой. Дэлхийн циркийн түүхэнд шилдэг үзүүлбэрээр гайхуулдаг БНАСАУ, Хятад, ОХУ болон бусад орны шилдэг жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Монголын циркийн жүжигчин Г.Нямгэрэл О.Цэцэглэн нар хос уран нугаралтын төрлөөр оролцож байгаа юм. Эдгээр жүжигчид Монте Карло, Уханьд болсон А зэрэглэлийн Олон улсын циркчдийн тэмцээнээс 9 хүний бүрэлдэхүүнтэй уран нугаралтын үзүүлбэрээр хүрэл цом хүртэж байв. Мөн Монгол Циркийн хөгжлийн төвөөс тэмцээний тусгай байр эзэлсэн орны жүжигчдэд өөрийн тусгай шагнал гардуулах аж.

Тус тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан