Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бекхэмийн шинэ шивээс: Том мөрөөд

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм олон янзын шивээсээрээ алдартай. Цээж, гар, хөл гээд шивээсгүй газар түүнд бараг үлдээгүй гэмээр. Гэвч тэр шивээcний "цуглуулгаа" баяжуулсаар л байна. Хамгийн сүүлд баруун гар дээрээ "Dream Big, Be Unrealistic" хэмээх үгийг шивүүлсэн нь Нью-Йоркийн "Belstaff" эрэгтэй хувцасны дэлгүүрт гарын үсэг зурах ёслолд ирэх үед гэрэл зургийн дуранд өртжээ. "Том мөрөөд, реалист бус бай" хэмээх энэ үг рэппер Жэй Зигийн нэг дуунд гардаг үг юм.Д.Бекхэм эхнэр Викториягийн хамт Жэй Зи, Бионсегийн аялан тоглолтыг үзсэний дараа энэ үгийг гар дээрээ шивүүлэхээр шийдсэн бололтой. Виктория Бекхэм ч энэ үгийг онцлон Твиттертээ жиргэж байсан юм.





0 Сэтгэгдэл
гутал нь албаар ийм болов уу
Ёстой гоё залуу шүү.
Хамгийн их уншсан